x

Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ. Өнгөрөгч оны зургадугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн санал болгосноор МАН-ын Бага хурлаас Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон. Үүнээс хойш есөн сар гаруйн дараа МАН Засгийн газраа дахин шилгээв. Удирдах зөвлөлөөс МАН-ын дарга, УИХ -ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсний дараа намын Бага хурлыг товлохоор тогтжээ.

УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан "Намын дарга Ерөнхий сайд байх ёстой" гэсэн саналыг МАН-ын зарим гишүүд дэмжсэнээр чуулганы үйл ажиллагаа  гацаанд ороод байгаа. Тиймээс МАН-ын бүлэг хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөр энэ асуудлыг ярилцаж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ зуурт, Н.Учрал Засгийн газраа байгуулахдаа АН, Үндэсний эвсэлтэй хамтарна гэх мэдээлэл ч түгээд байгаа. Харин АН-ын хувьд дараагийн Засгийн газартай хамтрахгүй гэсэн байна.

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

  • МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
  •  МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
  • МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва
  • МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
  • МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
  • МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
  • МАН-ын Орон нутаг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
  • МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
  • УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
  • Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар
  • МАН-ын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар
  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
  • Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
  • Хот байгуулалт, барилгажуулалтын сайд Э.Бат-Амгалан
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа , Ж.Ганбаатар,  Н.Наранбаатар,  Л.Энх-Амгалан,  У.Отгонбаяр, З.Мэндсайхан, Г.Тэмүүлэн, Ч.Номин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, М.Мандхай, Б.Уянга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын Захиргаа, Санхүүгийн газрын дарга  Б.Батцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гишүүн Ц.Цогзолмаа, Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 10 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 29 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 49 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 54 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 59 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 25 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 12 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 56 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 4 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 16 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 24 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 29 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 21 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 36 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 51 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top