x

Усны нөөцийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсэг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр "Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр Монгол орны усны нөөцийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр энэ жилийн байдлаар Монгол Улсын усны нийт нөөц 596 км куб байгаагаас 532 км куб нь нуурын ус болохыг дурдлаа. Үүний 70 хувийг Хөвсгөл нуур эзэлж байгаа нь усны нөөцийн бүтэц эмзэг байгааг харуулж байна гэв.

Мөнх цасны нөөц өмнө нь 44 км куб байсан бол 19.4 км куб болж буурсан бол нийт усны нөөцийн ердөө хоёр хувийг газрын доорх ус эзэлж байгааг онцоллоо. Улсын хэмжээнд газрын доорх усны хяналт шинжилгээний 342 цэг ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн 61 цэгийг засварлахаар төлөвлөсөн байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Усны тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчны талаар танилцуулга хийж, ус ашиглалтын дээд хязгаар тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай, үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар мэдээллээ.

Мөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох зохицуулалтын давхардал үүсч, зарим бүсэд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож байгаа асуудлыг хөндсөн байна.

Хэлэлцүүлгийн үеэр хөдөө аж ахуйн салбарын усан хангамжийн асуудлыг мөн хэлэлцэж, худаг гаргах, сэргээн засварлах журам хүчингүй болсонтой холбоотойгоор хөдөөгийн усан хангамжийн эрх зүйн зохицуулалт тодорхойгүй болсон талаар дурдлаа.

Хэлэлцүүлэг ус ашиглалтын зөвшөөрөл, төлбөрийн тогтолцоо, ус бохирдуулагчид хүлээлгэх хариуцлагын асуудлаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс хариулт авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 10 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 29 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 49 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 54 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 59 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 25 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 12 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 56 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 4 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 16 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 24 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 29 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 21 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 36 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 51 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top