x

Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2026.03.23/ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Төрийн сайд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлжээ.

Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө байгаагаа нотлов.

Монгол Улс “Боловсролын ерөнхий хууль”-д сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгасныг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаж, тэтгэлэгт хөтөлбөрүүд, хамтарсан судалгаа, шинжилгээ, оюутан солилцоо зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онынаймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж буйг Ерөнхий сайд дурдаж, бага хурлаар хэлэлцэх асуудал, түүнээс гарах үр дүнд чиглэсэн санал, санаачилгад улс орнууд хамтран ажиллах нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, байгаль орчны доройтлын эсрэг хүч чармайлтад хувь нэмэр оруулахад чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотра Ерөнхий сайдад талархал илэрхийлээд хоёр улс уул уурхай, эрчим хүч, нийтийн тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарт хамтран ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа.

Тухайлбал, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлж, Улаанбаатар хотод метро байгуулах төсөлд хамтран ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой гэдгийг Төрийн сайд Сийма Малхотра тэмдэглэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 42 мин Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн алт, мөнгөний үнэ огцом хэлбэлзэж байна 52 мин Азийн аваргын тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчдын нэрийг зарлалаа 54 мин Сэлэнгэ, Дорнод, Ховд аймгуудад ой хээрийн түймэр гарчээ 1 цаг 17 мин Налайх дүүргийн багш Д.Нэргүй 60 сая төгрөгийн санхүүжилтээр байгалийн ухааны жишиг танхим байгуулжээ 1 цаг 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа 1 цаг 28 мин Дугуйчин Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand-2026” тэмцээнд оролцож байна 1 цаг 32 мин “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа 1 цаг 35 мин Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт 2 цаг 41 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 3 цаг 22 мин Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 3 цаг 24 мин Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулахаар тохиролцжээ 3 цаг 24 мин Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын хавар" арга хэмжээ зохион байгуулагдаж байна 3 цаг 26 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан 3 цаг 29 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 29 мин П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв 4 цаг 3 мин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн ярилцлага бүрэн эхээрээ 17 цаг 11 мин Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 17 цаг 22 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 17 цаг 31 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top