x

Шадар сайдын зөвлөхүүд Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх А.Даваажаргал болон зөвлөх Ж.Чойханд нар өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс лабораторийн салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, лабораторийн тухай хуулийг санаачлан боловсруулж байгаа тухай болон итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал, стандартын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.

УИХ-ын хаврын чуулганд "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай " хуульд лабораторийн асуудлыг тусдаа бүлэг болгон оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, лавлагаа шатны лабораторийн эрхлэх асуудал чиг үүргийг тодорхой болгох, хувийн хэвшлийг лабораторийн салбарт бизнес эрхлэх боломжоор хангаж, хамтран ажиллах, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар цаашид энэ салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох ач холбогдолтойг Шадар сайдын Ахлах зөвлөх А.Даваажаргал онцоллоо.

Мөн өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдалд эрсдэлд орсон, чанаргүй, хуурамч хүнс бараа бүтээгдэхүүний хяналт хязгаарлагдмал, хүнсний бүтээгдэхүүнд олон улсын жишигт нийцсэн лабораторийн шинжилгээ хийгдэхгүй ( бичил хуванцар, будагч бодис, удаан нөөшлөгч) байгаа нь хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгааг талаар талууд санал нэгдэв.

Иймд "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөл оролцож, олон улсын болон дотоодын зөвлөхүүд, орон нутаг, тухайн салбарын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулж санал тавьсан бөгөөд илүү боловсронгуй эрх зүйн орчинтой болох ажилд хамтарч ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.102)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 7 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 30 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 49 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 9 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 14 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 19 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 25 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 45 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 32 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 16 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 23 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 36 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 43 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 49 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 35 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 23 цаг 41 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 56 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top