x

ЗГ: "Албаны нууц"-д хамаарах 894 мэдээллийг ил болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Төрийн нууцын тухай хуулийн (Төрийн болон албаны нууцын тухай хууль) шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албаны нууцын жагсаалтад 894 гаруй албаны нууц байна. Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно” гэлээ. 

Төрийн болон албаны нууцын тухай хуульд “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй байх” гэсэн зарчмыг тусгасан боловч төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын мэдээлэл ил тод, нээлттэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь уг хуулиас хасахаар төсөлд тусгажээ. 

Төрийн нууцын тухай хууль батлагдсанаар:

- Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ;

- Шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлнэ;

- Төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ;

- “Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид дурдсанаар Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлс болох “төрийн анхан шатны мэдээлэл хомс, нээлттэй, ил тод биш, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хангалтгүй, иргэдийн мэдэх эрхийг хангах асуудал доголдолтой” зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болно гэж үзэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол, Японы компаниуд өндөр технологийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв 1 цаг 5 мин Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ 1 цаг 6 мин Дархан-Уул аймагт менингококкт халдвар бүртгэгджээ 1 цаг 15 мин "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг өвлүүлэх, шинээр эзэмшүүлэх шийдвэр ирэх долоо хоногт гарна 1 цаг 16 мин ЗГ: Дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд гарах боломж бүрдлээ 1 цаг 17 мин ЗГ: "Албаны нууц"-д хамаарах 894 мэдээллийг ил болгоно 1 цаг 18 мин "Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдуулав 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 1 цаг 20 мин Б.Одбаяр: АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй 1 цаг 49 мин УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тогтоожээ 2 цаг 7 мин Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа 2 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн парламентын гишүүдтэй уулзав 4 цаг 4 мин Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 4 цаг 4 мин 60 жил хувийн цуглуулгад нуугдсан Рембрандтын эрдэнэ олон нийтийн хүртээл болно 4 цаг 9 мин Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэтэд эхэллээ 4 цаг 29 мин Ш.Энхийн-Од NCAA-гийн замналаа өндөрлүүлж, мэргэжлийн сагсан бөмбөг рүү алхаж байна 4 цаг 31 мин Өвлийн аялал жуулчлалын бэлгэдэл "Хөх сувд" наадам өнөөдөр өндөрлөнө 5 цаг 32 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ 5 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ 5 цаг 37 мин Улаанбаатар хотын 18 байршилд олон түвшний уулзвар, нүхэн гарц барина 5 цаг 39 мин
iИх уншсан
УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө...
Top