x

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачиллаа

"Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон" тухай ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өнөөдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

ЕТГ-ын дарга цааш хэлэхдээ, “Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх үүднээс тус хуулийн төслийг өргөн барьж байна. Тус хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг дараах байдлаар тусгалаа. Үүнд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага хүлээнэ.

Хоёрдугаарт, Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан бол тухайн УИХ-ын гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцүүлж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна.

Гуравдугаарт, Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татна.

Дөрөвдүгээрт, Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд түүнийг эгүүлэн татах юм” хэмээн онцлов.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “1992 онд баталсан Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэхээр тусгасан. Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг мөн тусгасан. Гэвч хэрхэн яаж эгүүлэн татах үйл явц, шатлал нь тодорхой бус байсаар ирсэн.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хууль нь ард түмэн өөрөө өөрсдийнхөө хяналтын хүрээнд, ардчилсан парламент өөрөө өөрийгөө хамгаалах хүрээнд, Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэгч дээд байгууллага-Үндсэн хуулийг сахиулах хүрээнд асуудлыг тодорхой болгох боломжийг олгож байна.

Өөрөөр хэлбэл, ёс зүй тогтсон газар хууль ёс дээдлэгддэг зүй тогтолтой. Ерөнхийлөгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Ёс зүйн хувьсгал хийх санаачилгыг эхлүүлж байна" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Лондонд болох "Монгол тэмээний өдөрлөг"-т бүртгэж байна саяхан “Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ саяхан Дональд Трамп 2026 оны "State of the Union" илтгэлийг танилцууллаа 2 мин МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IV хурал 2026 оны хоёрдугаар сард болно 4 мин 23-р сургуулийн усан бассейн бүхий спорт заал ашиглалтад орлоо 5 мин Зөрчлийн зураг, мэдээлэл илгээхдээ анхаарах шаардлагууд 6 мин Британийн Лордуудын танхимд СОР17-г танилцуулах арга хэмжээ боллоо 7 мин Ажилгүйдлийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулна 8 мин Гуравдугаар сард болох олон улсын спортын тэмцээнүүдийн хуваарь 9 мин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачиллаа 1 цаг 27 мин АНУ, Ираны төлөөлөгчид Женевт хэлэлцээ хийж, ахиц гарчээ 3 цаг 7 мин Үнэт цаасны арилжаа 133.7 тэрбум төгрөгт хүрч, 85.2 хувиар өсжээ 3 цаг 14 мин Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 3 цаг 22 мин АНУ-ын иргэн Говь-Алтайд дэлхийн жишигт нийцсэн хүүхэд хөгжлийн төв байгуулж байна 3 цаг 25 мин Монгол сэрдэг Морин жил 3 цаг 27 мин 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьцаалъя 3 цаг 37 мин ГОЛОМТ БАНК: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулна 4 цаг 38 мин УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай” гэсэн сануулга өглөө 5 цаг 3 мин Зууны дуулиан: Эпштейний хэргийн талаар мэдэх ёстой бүхэн 5 цаг 6 мин Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 20 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал болов... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Top