x

“Цагаан алт”, “Атар-4”-ийн 480 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк зэрэг ажилжааны 9 банкны удирдлага оролцож, гэрээг үзэглэв.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж буй банкны удирдлага, хамт олонд талархал илэрхийлээд “Төрөөс хувийн хэвшлийг оновчтой бодлого, хөнгөлөлттэй зээлээр дэмжих нь чухал гэдгийг үндэсний хөдөлгөөн, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгүүд харуулж байна. Салбарын яамнаас аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч, хөнгөлөлттэй зээл, газар олголт, татварын хөнгөлөлт зэргээр дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр 2026 онд батлагдсан төсвийн хүрээнд "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 350.0 тэрбум, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор төлөвлөн ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ.

Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнасан ноолуурын экспорт 4.0 мянган тонн буюу 330.6 сая ам.долларт болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн ээрэх хүчин чадлыг 400.0 тонноор, сүлжих хүчин чадлыг 200.0 мянган ширхэгээр тус тус нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.

“Атар-4” аяны хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 982 иргэн, аж ахуйн нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд 598.8 мянган га талбайд тариалалт хийж, дотоодын үйлдвэрлэлээр улаанбуудайн 78 хувь, төмс, хүнсний ногооны 80 хувийг хангасан. Түүнчлэн тариалангийн талбайн хэмжээг 71.2 мянган га-аар, зоорийн багтаамжийг 50.0 мянган тонноор, үтрэмийн багтаамжийг 67.0 мянган тонноор, хүлэмжийн талбайг 34.5 га-гаар тус тус нэмэгдүүлсэн гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль бүх насаар хорих ялыг давж заалдлаа 1 цаг 47 мин Э.Амаржаргал бүжгийн “бага олимп”-оос хүрэл медаль хүртлээ 1 цаг 48 мин “Цагаан алт”, “Атар-4”-ийн 480 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 1 цаг 48 мин Дорнод аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цаг 51 мин Иргэн Т хуурамч линк дээр дарж 22.5 сая төгрөгөө алджээ 1 цаг 54 мин "Андын зам констракшн" ХХК төслөө дуусгахын тулд хөрөнгөө дуудлага худалдаагаар борлуулна 1 цаг 55 мин Хоёрдугаар сарын 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна 4 цаг 21 мин Гашуунсухайт, Ханги боомтын тээвэрлэлтийг сайжруулах тогтоол баталлаа 4 цаг 22 мин Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөлд дөрвөн хуулийн этгээд өрсөлдөхөөр боллоо 4 цаг 24 мин "Энержи Ресурс" ХХК-ийг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх жагсаалтаас хаслаа 4 цаг 24 мин Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д хүргүүлнэ 4 цаг 25 мин Улсын хэмжээнд 39,942 зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь замын хөдөлгөөнийх байна 5 цаг 11 мин 100 саяын шагналтай мөсөн сурын "Магнай" болон дээд лигийн тэмцээн болно 5 цаг 12 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлнэ 5 цаг 14 мин Газрын тухай хуулийн өөрчлөлт: Малчдад 5 га газар, орон нутагт шилжигсдэд давуу эрх олгоно 5 цаг 14 мин Монголын уул уурхайн компаниуд Лондонгийн биржид гарах боломжтой боллоо 5 цаг 19 мин Өвлийн XIV паралимпын наадамд Монголын дөрвөн тамирчин оролцоно 5 цаг 22 мин Луврын музейн захирал Л.Кар огцорлоо 5 цаг 24 мин “Алтан бүс”-ний төлөөх барилдаанд Монголын 16 бөх зодоглоно 7 цаг 24 мин Онцгой байдлын алба хаагчдыг БНСУ-д туршлага судлуулна 7 цаг 25 мин
iИх уншсан
Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал болов... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Дээд шүүх Трампын татварыг цуцалсан ч тэрээр шинээр татвар т... Дорнод аймгийн малчин А.Батзоригийн гэр бүл Улсын аварга мал... 2026 оноос "Сайн" картыг халж, шахмал түлшийг "Хотула" аппли...
Top