x

Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өнөөдөр ажиллав.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм.

Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай улсын тусгай хэрэгцээнд авахыг Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм.

Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, "Валютын нөөц нэмэгдүүлэх даалгаврыг давуулан биелүүлж, эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлж, нөөц нэмэгдүүлэх үүрэг өгч байна. Мөн үйлдвэрийн концесс тойрсон маргаан Улсын дээд шүүхээр эцэслэгдэж, гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн гэж үзсэн учраас ажил урагшлуулахад ямар ч гацаа саад байх ёсгүй" гэлээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 1 цаг 27 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 1 цаг 31 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 35 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 1 цаг 36 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 1 цаг 37 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 1 цаг 39 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 1 цаг 40 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 3 цаг 6 мин Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга 3 цаг 18 мин Д.Трамп: Израил Ираны эсрэг цөмийн зэвсэг хэзээ ч хэрэглэхгүй 3 цаг 30 мин Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ 3 цаг 31 мин Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барина 3 цаг 32 мин ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрт олон улсын үнэлгээ хийж эхэллээ 3 цаг 42 мин Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ 3 цаг 45 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ 3 цаг 47 мин Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ 5 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 5 цаг 36 мин Өсвөрийн шатарчдын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 5 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 5 цаг 36 мин “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь элсэлтийн нээлт боллоо 5 цаг 37 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ...
Top