x

"ДЦС-4"-ийн гэмтлийг зассан багт мөнгөн урамшуулал олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар амралтын өдөр "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д ажиллаж, нийслэлийн эрчим хүчний хангамжийг хэвийн горимд шилжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн засварын багийнханд талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд +70 хэмийн халуун нөхцөлд 18 цагийн турш тасралтгүй ажиллаж, дөрөвдүгээр зуухны гэмтлийг шуурхай засварласан 15 инженер, техникийн ажилтанд мөнгөн урамшуулал болон илүү цагийн хөлсийг яаралтай олгохыг Эрчим хүчний сайдад үүрэг болгосон байна. 

Энэ сарын 20-ны өдөр тус станцын дөрөвдүгээр зууханд ноцтой гэмтэл гарсны улмаас нийслэлд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрсэн юм. Нийслэл хотын цахилгаан хэрэглээний 58 хувийг дангаар хангадаг тус станц нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед энэхүү саатал гарсан нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн байна. Гэсэн хэдий ч гагнуурчин, засварчин зэрэг нарийн мэргэжлийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүний амь насанд эрсдэлтэй буюу +70 хэм хүртэл халсан орчинд ажиллаж, гэмтлийг богино хугацаанд бүрэн засжээ.

Засгийн газрын тэргүүн Үндэсний диспетчерийн төв болон станцын үйл ажиллагаатай танилцах үеэрээ зөвхөн нэг удаагийн шагналаар хязгаарлахгүйгээр салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг онцолсон байна. Тэрбээр эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг тогтмол нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд холбогдох яаманд шахалт үзүүлж ажиллахаа мэдэгдэв. Энэ нь мэргэжилтнүүдийн хомсдолоос сэргийлэх, ирээдүйн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болох юм.

Түүнчлэн одоогийн "гал унтраах" хэлбэрээр ажиллах арга барил нь урт хугацаанд тогтвортой шийдэл биш гэдгийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөв. Иймд хоёр жилийн өмнө техник, эдийн засгийн үндэслэл нь батлагдсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй байгаа ДЦС-4-ийн есдүгээр зуухны өргөтгөлийн ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатайг санууллаа. Тус өргөтгөлийг ашиглалтад оруулснаар станц нөөц хүчин чадалтай болж, ижил төстэй гэмтэл гарах үед хэрэглэгчдийг хязгаарлахгүйгээр найдвартай ажиллагааг хангах боломж бүрдэх аж.

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нэгдсэн сүлжээний ачаалал тогтворжиж, хэвийн горимд шилжээд байна. Төвийн бүсийн эрчим хүчний системд Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 МВт-ын бүрэн хүчин чадлаараа нийлүүлэлт хийж байгаа нь ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болж буйг албаныхан мэдээллээ. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангасан тохиолдолд ойрын өдрүүдэд дахин цахилгааны хязгаарлалт хийхгүй байх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 27 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 36 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 45 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 50 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 9 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 1 цаг 29 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 1 цаг 34 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 1 цаг 39 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 1 цаг 45 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 5 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 2 цаг 52 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 3 цаг 36 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 22 цаг 43 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 22 цаг 56 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 3 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 9 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 23 цаг 55 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top