x

УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамжаар Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ахалж, О.Батнайрамдал, Ч.Анар, О.Саранчулуун, Б.Түвшин, А.Ундраа, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Эрдэнэболд нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цаашид ажиллах зарчим, зорилго зорилт, үндсэн чиглэлээ ярилцлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролын хүртээмж, төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэв. Тэрбээр, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тогтоож, эрэмбэлэх, нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж, судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөлт гаргах шаардлагатайг онцлов.

Мөн барилгын хүртээмжгүй байдлаас шалтгаалан чанартай сургах нөхцөл бүрдээгүй, сурагчдын эрх ноцтой зөрчигдөж байгааг дурдаж, сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяа багш боловсон хүчний хомсдол бий болж, улмаар ажлын байрны ачаалал их, цалин урамшуулал бага байгаад онцгойлон анхаарч, бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй. Багшийн хомсдлоос гарахын тулд цалин нэмэгдүүлэх шаардлагатай. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгаа нь сул учраас өнөөдрийн энэ байдал бий болоод байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа боловсрол хүнийг оюун санааны хувьд илүү өндөр түвшинд аваачдаг. Зөвхөн дотоодын их, дээд сургууль гэлтгүй хэнийг хаашаа, ямар мэргэжлээр сургах, улс оронд юунд ашиглах вэ гэдгийг эргэж харах шаардлагатай. Боловсролын зээлийн санг зөв зүйтэй зарцуулах ёстой юм. Мөн сургалтын агуулгаас гадна орчин нөхцөл, сургуулийн барилгуудын норм дээр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай гэв. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд барилгын норм, нормативыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг тайлбарлалаа.

Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнээс гарах арга зам, шийдвэрлэх ажлын талаар зөвлөлдөж, байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 20 цаг 39 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 20 цаг 49 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 20 цаг 51 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 20 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 20 цаг 53 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 20 цаг 55 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 20 цаг 58 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 21 цаг 0 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 21 цаг 1 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 21 цаг 3 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 13 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 23 цаг 22 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 23 цаг 22 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 23 цаг 24 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна 23 цаг 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа 23 цаг 30 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top