x

УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав

Бүс нутгийн уламжлалт аж ахуй, суурь дэд бүтэц, газарзүйн байршлын онцлог зэргийг харгалзан зүүн бүсийн хөгжлийн хөшүүрэг нь тээвэр ложистик, боомтуудыг холбосон авто замын сүлжээнээс эхтэй.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэлх чиглэлийн эхний үе шат болох 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн.

Энэ зам ашиглалтад орсноор манай улсыг дайран өнгөрөх Ази, Европыг холбосон авто замын сүлжээ шинээр нэмэгдээд зогсохгүй, Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэж, бүс нутгийн худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлт нэмэгдэх олон талт ач холбогдолтой.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Ж.Батсуурь, Л.Соронзонболд, Ц.Идэрбат нарын хамт Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт - Бичигтийн боомт чиглэлийн 152 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын явцын мэдээллийг газар дээрээс нь сонслоо. Аймгийн эдийн засгийг бүтцээр нь эрэмбэлбэл бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар зонхилдог бөгөөд Бичигтийн боомт хүртэлх хүнд даацын хатуу хучилттай зам холбогдсоноор үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, эдийн засгийн эргэлт эрчимжинэ гэж тодотголоо. Түүнчлэн Замын-Үүдийн дараа орох удаах томоохон боомт болон өргөжих боломжтой төдийгүй БНХАУ-ын хэд хэдэн боомтоор дамжин Зүүн хойд Азийн орнуудтай худалдаа хийх гарц болох юм.

Гүйцэтгэгч компанийн захирал Б.Цогтсэргэлэн хэлэхдээ, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаандаа эхэлсэн ч түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтоос улбаалж удааширч, өнгөрсөн оны гүйцэтгэлээ авч чадаагүй байна. Гурван ч яам дамжсан олон шат дамжлагатай энэ процесс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хохирол учруулж, цаашлаад бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг хойш татсаар байгааг хэллээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, орон нутагт эрх мэдлийг шилжүүлснээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудаа олон хаалга татаж, цаг хугацаа алдалгүйгээр хэрэгжүүлдэг байх боломжийг олгох ёстойг хэлэв.

Энэ хүрээнд бодитоор хэрэгжих боломжгүй холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстойг ч дурдлаа. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд энэ мэтчилэн давхардсан дүрэм журам, хэтийдсэн хүнд суртлаас иргэд, бизнес эрхлэгчдийг чөлөөлж, төрийн оролцоог хязгаарлах эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн талаар онцлов. Түүнчлэн хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгаас аж үйлдвэржилтийг дэмжсэн бодлогод шилжиж буй сүхбаатарчуудын хувьд Бичигтийн боомт хүртэлх авто замыг бүрэн ашиглалтад оруулах нь хойшлуулшгүй чухал бүтээн байгуулалт гэдгийг тодотгоод холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22 цаг 0 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 22 цаг 10 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 22 цаг 12 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 22 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 22 цаг 14 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 22 цаг 16 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 22 цаг 19 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 22 цаг 21 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 22 цаг 22 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 22 цаг 24 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ Өчигдөр 15 цаг 49 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана Өчигдөр 15 цаг 40 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Өчигдөр 15 цаг 40 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа Өчигдөр 15 цаг 38 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа Өчигдөр 15 цаг 32 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top