x

Гацаанаас гарахын тулд Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барвсан боловч “Хуульд нийцээгүй” гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр хүлээж авсан шалтгаан юу вэ?

-Хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх үе шат бүхэн хуулийн дагуу явдаг. Түүнээс хэн нэгний хүсэл зоригоор болно, болохгүй гэдэг асуудал байхгүй. Хууль тогтоомжийн тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Хуулийн төсөл боловсруулсан хүн эхлээд УИХ-ын Тамгын газарт хандсаны дагуу гурав хоногийн дотор хуулийн бүрдлийг хянадаг. Хэрэв хуулийн дагуу шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзвэл УИХ-ын даргад хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гээд өргөн мэдүүлдэг. Өчигдрийн хувьд зарим нэг зүйл дутуу байсан. Жишээлбэл, бид хуулийн төслийг файлаар заавал авдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн хуулийн төслийг ард иргэд бүгд мэдэж байх ёстой шүү дээ. Ямар хуулийг төсөл өргөн мэдүүлснийг www.parliament.mn цахим хуудсанд тавьдаг. Тийм учраас зарим нэг бүрдэл дутуу байсан болохоор өчигдөр бүрдлийг нь хангуулсан. Энэ бол УИХ-ын дарга ч юм уу, болно, болохгүй, дуртай үедээ авна, авахгүй гэдэг асуудал биш. УИХ-ын Тамгын газарт олон жилийн туршлагатай мэргэжлийн хуульчид ажилладаг. Тэд хуулийн төслийн бүрдлийг шалгаад бүрэн гэж үзвэл УИХ-ын даргад өргөн барьдаг л хуультай, журамтай юм.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ дараалал харгалзахгүй хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Хууль хэлэлцдэг журам бий шүү дээ. Хуульгүй юм ярьж болохгүй. Хүн бүр хуулийн төсөл өргөн бариад дур дураараа үүнийг ч хэлэлцэнэ, түүнийг ч хэлэлцэнэ гээд байж болохгүй шүү дээ. Хэрэв тийм байвал парламент ч гэж байх хэрэггүй болно. Хуулийн төсөл өргөн барьвал холбогдох байнгын хорооны дарга энэ хуулийн төслийг хэлэлцүүлье гэдэг саналаа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар танилцуулна. Даргын зөвлөлийн гишүүд  нь ярьж байгаад энэ болох юм байна гэж үзвэл тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд оруулна. Хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудал чуулган дээр танилцуулагдана. Гишүүд санал гаргавал дараалалд зарим нэг өөрчлөлт ордог. Ийм л хуультай. Тэр хуулийнхаа дагуу л  хэлэлцэнэ. Түүнээс биш УИХ-ын дарга энэ хуулийг авна, авахгүй гэдэг ч юмуу, эсвэл энэ хуулийг одоо хэлэлцүүл гэдэг юм байхгүй.

-УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцруулах тухай хуулийн төслийн агуулга нь Үндсэн хууль болон бусад хуульд хэр нийцэж байгаа юм бол?

-Одоо, нэгэнтээ хуулийн төсөл өргөн барьчихсан бол энэ Их Хурлын ажил гэсэн үг. Их Хурлын гишүүд бусад бүх асуудлыг хэлэлцдэг журмын дагуу хэлэлцээд явна.

Хуулийн тухай хуульд тодорхой заалтууд байгаа. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс “Энэ хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв. Гадаа хүмүүс жагслаа, зөндөө л асуудал боллоо. УИХ-ын чуулган ч  хуралдах боломжгүй байна. Тиймээс хуулийн дагуу хэлэлцээд шийдвэрлэх нь зөв” гэсэн байр суурьтай байгаа. Хэлэлцүүлэг хийх асуудалд Дэгийн тухай хуулиар өргөн барьж байгаа бол айхтар нарийн шаардлага тавигддаггүй. Гэхдээ хуулийн төсөл боловсруулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан яаж бодсон юм бол доо. Уул нь УИХ-ын даргын асуудал яригдаж байгаа, үндсэн асуудал нь Их Хурлын даргын асуудал учир УИХ-ын тухай хуулиндаа өөрчлөлт орсны дараа Дэгийн асуудал яригдмаар юм. Яаж ч бодсон тийм л баймаар юм. Гэтэл сая Дэгийн тухай хууль өргөн барьчихлаа л даа. Тиймээс жаахан зөрчилтэй асуудал гарчихав уу гэж би ойлгож байна.

-УИХ сүүлийн хоёр сар шахам хугацаанд үйл ажиллагаа тасалдлаа. Үүнээс болоод чуулганы хаалт хойшлох уу?

-Чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулиуд байдаг. Улс орны эдийн засаг, мөнгөний бодлого, төсөв төлөвлөгөөтэй холбоотой хэлэлцэхгүй л бол болохгүй тийм асуудал байдаг. Тэрийгээ оноос өмнө хуулийн хугацаандаа багтаад дуусгасан л гэсэн үг.

Хугацаа сунгах асуудал хуулиар зохицуулагдана. Хоёрдугаар сарын 10 хүртэл хуулийн хугацаатай. Даргын зөвлөл дээр ярьж байгаад захирамж гаргаад хугацааг хэд хоногийн өмнө нааш нь татаж завсарлах ч юмуу, хэд хоногийн дараа ч юмуу завсарлахаар шийдвэрлэх тохиолдол байдаг. Тухайн үедээ л шийдэх байх.  Одоо бол хэлж мэдэхгүй.

-УИХ-ын даргын зөвлөл хамгийн сүүлд хэзээ хуралдсан бэ?

-Долоо хоногийн тав дахь өдөр болгон УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байгаа. Даргын зөвлөл УИХ-ын бүтцийн бас нэг хэсэг шүү дээ. Хуралдсаар ирсэн. Өнөөдөр ч хуралдах байх.

-УИХ-ын гишүүдын ирцийг хурууны хээгээр бүртгэх тухай хууль батлагдсан. Энэ хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Хурууны хээгээр бүртгэх асуудал дөрөвдүгээр сарын 05-наас үйлчилж эхлэх хуулийн заалттай. Маш богинохон хугацаанд үүнийг хийх шаардлага УИХ-ын Тамгын газарт тавигдаж байгаа. Чуулган завсарлангуут бид энэ асуудлаа ярина. Тамгын газар 200-аад хүн ажиллаж байна. Тэр хүмүүс аль хэдийнэ ажилдаа орсон. Надад техникийн шийдлүүдийг танилцуулсан. Удахгүй ажлын хэсэг томилогдоно. Техникийн шийдлүүд дээр мэргэжлийн хүмүүс ажиллаад, надад санал танилцуулах байх.

-УИХ үйл ажиллагаа явуулах чадамжгүй боллоо6 УИХ-ыг тараах хэрэгтэй гэдгийг олон нийтийн зүээс ярьж, зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч байгаа. Тамгын газар үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулинд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол асуудал яригддаг. Тамгын газрын хувьд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болчихлоо гэдэг дүгнэлтийг бид хэлэхгүй. Яагаад гэвэл тийм боломжгүй болчихсон нөхцөл байдал хараахан үүсээгүй байгаа гэж ойлгож байгаа. Тодорхой  улс төрийн маргаантай асуудал байх шиг байна,  хуулийг нь өргөн барьж байна. Хуулийн дагуу асуудлыг хэлэлцээд шийдвэрлээд явах байх. Боломжгүй болно гэдэг шал ондоо ойлголт шүү дээ. Тухайлбал сая өргөн барьсан төсөл улс төрийн үл ойлголцол, гацааг гаргах байх гэж бодож байна. УИХ-ын дарга бол “Хуулийн дагуу энэ асуудлыг өргөн барьсан, энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдөр олон  нийтийн сүлжээгээр хуулийн төслийг авахгүй гэнэ, авна гэдэг мэдээлэл яваад байх шиг байна. Тийм асуудал байхгүй. Нэгэнтээ өргөн барьсан учир хуулийн дагуу хэлэлцээд явна. Түүнээс биш УИХ-ын даргад энэ асуудлыг яаралтай оруулж ир, шийдвэрлэ гэдэг эрх байхгүй. УИХ-ын бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байдаг. Даргын зөвлөл нь хуралдана. Даргын зөвлөлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга орж ирж саналаа хэлэх байх. Хурал дээр асуудлаа тал бүрээс нь ярилцаж, тэгээд дараалалдаа оруулна.

-Ашигт малтмалын тухай хуульд нөмөлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэзээ хэлэлцэх вэ?

-Нэн яаралтай хуулийн төсөл өргөн мэдүүлчихсэн байгаа. УИХ хэлэлцээд явж байгаа. Алтны татвартай холбоотой асуудал. Нэн яаралтай асуудал гэдэг нь УИХ-ын бүх үйл ажиллагаагаа зогсоож байгаад түүнийгээ л хэлэлцэнэ гэсэн үг шүү дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (150.129.141.37)
    Хуулийн дагуу гэсээр байтал 2019 оны хаврын чуулганы хугацаа дуусах байхаа
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин. (64.119.23.21)
    Та нар ярьдаг шигээ хууль журамын дагуу байгөа чинь хаана бнаа? Та нар л хууль баталчихаад өөрсөнөө зөрчдөг.Тэрбум тэрбум хэдэн саяар нь авчихаад төлөхгүй тэр олон тендэр биелсэн нь хэд билээ ?... гэтэл нэг муу гар утас хулгайлсан охин 10 жилийн хорих ял... Тэр олон саяын хэрэгтэй хүмүүс 2 жилийн ял.ЭНЭ ЧИНЬ ЯМАР ХУУЛЬ ВЭ .??
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top