x

АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ

АНУ-ын цэргүүд Карибын тэнгист газрын тос тээвэрлэгч дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ. Саатуулагдсан “Sagitta” хөлөг онгоц нь Ерөнхийлөгч Д.Трампын тогтоосон хориотой бүсийг зөрчсөн гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлалаас /Southcom/ мэдээлсэн байна. Уг хөлөг онгоцыг саатуулах ажиллагааг Дотоодын аюулгүй байдлын яамтай хамтран явуулжээ. 

"Венесуэлээс гарч буй газрын тосыг зохих ёсоор, хууль ёсны дагуу нийлүүлэхийн тулд тууштай ажиллаж байна" гэж мэдэгдэлд онцолжээ. Southcom-ын мэдээллээр, уг ажиллагааны үеэр ямар нэг хэрэг явдал гараагүй байна.

Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг VesselFinder үйлчилгээний мэдээлснээр, Sagitta хөлөг онгоц нь Панамын далбаан дор явж байсан ба АНУ, Европын Холбоо болон Их Британийн хоригийн жагсаалтад багтсан байжээ. Харин MarineTraffic цахим хуудсанд мэдээлснээр, IMO дугаартай ижил нэртэй хөлөг онгоц Либери улсын далбаан дор явж байгаа аж.

Америкийн цэргийнхэн Венесуэлээс газрын тос экспортолж буй хөлөг онгоцуудыг хянах ажиллагааны хүрээнд хөлөг онгоцыг саатуулсан долоо дахь тохиолдол нь энэ болж байна.

Уг ажиллагааны явцад анх удаа энэ оны нэгдүгээр сарын 7-нд Оросын компанид харьяалагддаг Marinera (Bella 1) хөлөг онгоцыг саатуулсан бөгөөд уг хөлөг онгоц хоёр долоо хоногийн турш Америкийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаас зугтаж байжээ. Оросын тал энэхүү хөлөг онгоцыг саатуулсан явдлыг хүч хэрэглэсэн үйлдэл гэж мэдэгдсэн юм. Москвагаас мэдээлснээр, Вашингтон хөлгийн багийн хоёр орос иргэнийг суллахыг амласан боловч амлалтаа биелүүлээгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  нэгдүгээр сарын 20-нд мэдэгдсэн байна.

АНУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Венесуэлийн газрын тосны экспортын 70 орчим хувийг “сүүдрийн флот”-д харьяалагддаг  хөлөг онгоцууд тээвэрлэдэг ажээ.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 34 мин АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ 1 цаг 35 мин Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахилгаан хязгаарлана 1 цаг 37 мин "Улаанбаатарын өвлийн наадам" 14 дэх жилдээ болно 1 цаг 38 мин “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна 1 цаг 41 мин Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай өвчнүүдийн нэг юм 1 цаг 43 мин Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөнө 1 цаг 45 мин Алтны үнэ 4800 ам.доллароос давлаа 2 цаг 39 мин Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 2 цаг 40 мин Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов 2 цаг 42 мин “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно 2 цаг 42 мин Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд 2 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 2 цаг 47 мин Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 2 цаг 48 мин “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав 4 цаг 40 мин Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 6 цаг 20 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 6 цаг 22 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 6 цаг 24 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 6 цаг 25 мин Малдаа явсан иргэн осгож нас баржээ 6 цаг 26 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top