x

Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ?

Сүүлийн үед алт, зэс зэрэг металлын үнэ өсөж буй нь Монголын эдийн засагт эерэг ба сөрөг нөлөөг зэрэг авчирна.

Инфляц: Манай улс ихэнх түлш, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал-аа импортоор авдаг. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөхөөр импортын өртөг нэмэгдэнэ. Энэ нь хэрэглэгч орны хувьд барилга, тээвэр, хүнсний үнэ өсөж, дотоод инфляц буурахгүй, удаан өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьжиргааны өртөг нэмэгдэнэ.

Ханш: Зэс, алтны үнэ өсвөл Монголд экспортын валютын орлого нэмэгдэж төгрөгийн ханшид богино хугацаанд дэмжлэг болж, ханшийн огцом уналтыг сааруулж чадна. Гэвч, хэрэв төр орлогоо хурдан үрж, импортоо тэлэх үед зэсийн үнэ(саяын нүүрс шиг) огцом унавал ханшийн савлагаа улам хүчтэй болно.

Уул уурхайн салбарт зэсийн үнэ өсөх нь уул уурхайн компаниудын ашиг, экспортын орлого, төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг талтай. Гэхдээ Монгол голчлон зэсийн баяжмал экспортолдог тул цэвэр зэс болгоход төлдөг шимтгэл (TC/RC), тээвэр логистик, гэрээний нөхцөл зэргээс шалтгаалж бодит орлого хүлээлтээс бага байх магадлал бий.

Хэрэв дэлхий даяар металлын үнэ ба инфляц өндөр болох аваас Монголд зээлийн хүү буурахгүй, хөрөнгө оруулалт саарах, эдийн засгийн өсөлт удаашрах гэсэн таагүй орчин бүрдэнэ.

Дэлхийн металлын үнийн өсөлт Монголд орлого нэмэх боломж авчрах ч, зөв удирдахгүй бол инфляц, ханшийн савлагаа, эдийн засгийн тогтворгүй байдал давхар нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс “үнэ өссөн үеийг” байнгын баялаг мэт харах бус, түр зуурын боломж гэж үзэж, өр, зардлаа хянах нь Монголд хамгийн чухал байна.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 19 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 46 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 15 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 46 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top