АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Нэгдүгээр сарын 21-нээс эхлэн дараагийн мэдэгдлийг гаргах хүртэл хэрэгжих энэхүү шийдвэр нь АНУ-д байнга оршин суух зорилготой гадаадын иргэдэд олгодог цагаачлалын визэнд хамаарах бөгөөд жуулчны, оюутны зэрэг богино хугацааны виз мэдүүлэгчдэд хамаарахгүй юм.
Хязгаарлалтад хамрагдсан орнуудын жагсаалтад Оросоос гадна, Афганистан, Бразил, Египет, Иран, Ирак, Йемен, Нигери, Сомали, Тайланд болон “бусад улс орон” багтжээ.
Төрийн департаментаас уг шийдвэрийг гаргасан шалтгаанаа “нийгэмд ачаа дарамт үзүүлж болзошгүй гэж үзэж буй виз мэдүүлэгчдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой” гэж тайлбарласан байна.
АНУ-ын Төрийн Департамент өмнө нь гэмт хэрэгт холбогдсон шалтгаанаар 100 мянга гаруй хүний визийг хүчингүй болгожээ.
Трампын засаг захиргаа гадаадын оюутнуудад тавих шаардлагаа чангатгасантай холбогдуулан Төрийн Департамент өмнө нь 6 мянга гаруй оюутны визийг цуцалсан тухай мэдээлж байв. Тэдний ихэнх нь халдлага үйлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгай дээрэм хийх, терроризмыг дэмжих зэрэг гэмт хэрэгт холбогдсон ажээ.
Fox News



