x

Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног

Өнгөрөгч оны сүүлийн өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас “Эдийн засгийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөө” баталсан. Өөрөөр хэлбэл, танхимын тэргүүн Засгийн газрынхаа ажиллах хугацааг хамгийн багадаа 300 хоногоор төсөөлжээ гэсэн үг. Тоолуур гүйгээд эхэлсэн...

Төлөвлөгөөний хүрээнд иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих, бизнесийн боломж, эрх чөлөөг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай төрийн реформыг хэрэгжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавх, эдийн засгийн хувьсгалыг хэрэгжүүлэх 88 зорилт, 141 арга хэмжээ тусгасан байна.

Өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нартай цахимаар хуралдаж, 300 хоногийн төлөвлөгөөг танилцуулан, хэрэгжүүлэх ажилд санаачилгатай оролцохыг үүрэг болгосон.  Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тавантолгойн бүлэг ордод багтах Бортээгийг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.

Мөн өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл энэ онд хувьчлалд оруулах 33 компанийг нэрлэв. Нэмэлт хувьцаа гаргаж, биржээр нээлттэй арилжаалах 18 компанийн жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо” компаниуд орсон байна.

Өнгөрөгч оны төгсгөлд Засгийн газар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нийт 2.8 их наяд төгрөгийг хөнгөлөлт, чөлөөлөлтийг хийхээр болсон. Ингэснээр татварын орлого 2,8 их наядаар буурах ч энэ мөнгө иргэд, аж ахуйн нэгжүүдийн халаасанд зузаатгал болж үлдэнэ гэсэн үг. Хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учралын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байгаа. Эдийн засгийн эрх эрх чөлөөнд хүндрэл үүсгэж байгаа 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчиж байгаа 110 хууль байгааг илрүүлж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг хууль санаачлагч танилцуулсан.

Гэх мэтчилэн Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх, эдийн засагт үзүүлж буй төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын дарамтыг бууруулах чиглэлээр тавьсан зорилгынхоо араас явж эхэллээ. Гэвч гадна талд нөхцөл байдал хүндхэн байна. Ахмадын тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн нь чамлагдаж, шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс болж иргэд бухимдалтай хэвээр. Ирэх долдугаар сард тэмдэглэх Их Монгол Улсын 820 жилийн ой хүртэл тэсч чадвал улсаараа жаахан "нар үзчих гээд" байдаг...  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 15 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 21 цаг 24 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 21 цаг 26 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 21 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 28 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 21 цаг 30 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 21 цаг 33 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 21 цаг 35 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 21 цаг 36 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 21 цаг 38 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 48 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана 23 цаг 57 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! 23 цаг 57 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа 23 цаг 59 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа Өчигдөр 15 цаг 32 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top