x

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа

Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа.

П.Наранбаяр сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, оюутан, сурагчдын төлөөллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага зэрэг олон талт оролцоог хангасан энэхүү орон тооны бус зөвлөл нь 2023 онд байгуулагдсан бөгөөд боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо зэрэг олон талын оролцоог хангасан, тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүрэгтэй юм.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөр нь олон улсын жишигт нийцсэн, нэгдсэн үзэл баримтлалтай, нэгдмэл бүтэцтэй, түвшин хоорондын залгамж холбоог хангасан, технологиор дэмжиж хэрэгжүүлэх боломжтой, хүүхдэд ээлтэй, уян хатан хөтөлбөрт шилжиж байна.

Энэ удаагийн хуралдаанаар 2026-2027 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд хэрэгжиж эхлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр хуралдааныг нээж үг хэлэхдээ “Бага боловсролын 1-5 дугаар анги бол суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Энэ насан дээрээ хүүхэд бодит жишээ, юмсыг гараар мэдэрч, танил орчин дахь бодит зүйлс, асуудлаар дамжуулж суралцдаг онцлогтой. Тиймээс Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм.

Тэрбээр цааш нь хэлэхдээ:

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа:

-Эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамж төлөвшүүлэх тэргүүлэх ач холбогдол өгч,
- Бага ангиас англи хэл, компьютер, эрүүл мэндийн судлагдахууныг судлах,
- Сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсролын залгамж холбоо, бага ангиас дунд ангид шилжих шилжилтийг харгалзсан,
- Монголын өв соёл, уламжлал, эх хэл, бичиг, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусгасан,
- Сэтгэлийн боловсролд анхаарсан,
- Технологид суурилсан суралцахуйн шилжилтийг тусгаснаараа онцлог юм гэв.

Шинэчилсэн хөтөлбөр нь эх хэл, бичиг, тоо тооллын суурь чадамжийг эзэмшүүлж, бага ангиас нь монголын өв соёл, уламжлал, түүхийг сургалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварт тусган, англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, технологид суурилсан суралцахуйн шилжилт хийхээр тусгаснаараа онцлогтой.

БҮЗ нь нийт 33 гишүүнтэй бөгөөд энэ удаа 81.8 хувийн ирцтэй хуралдаж, 100 хувийн саналаар “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн төслийг үндэсний зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тусган сайжруулж, батлахыг дэмжлээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 27 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 32 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 37 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 50 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 53 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 54 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 56 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 10 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 18 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 23 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 30 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 15 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 15 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 16 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 21 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 34 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 4 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 40 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top