x

Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө

ХЗДХЯ-наас авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдсөн талаар мэдээлэв.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд зааснаар харилцаа холбооны сүлжээн дэх 1хх дугаарлалт бүхий дугаарууд Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор 1ххх болж өөрчлөгдсөн байна. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 /нэг-нэг зуун арав/ дугаар болгон, тусгай дугаар ашиглах гэрээ байгуулан бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг гуравдугаар сарын 1 хүртэл давхар ажиллуулах юм. Дээрх хугацаанаас хойш 110 дугаар хааж, 1-110 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан чиг үүргийн хүрээнд 1-110 дугаарыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа аж.

Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдсөн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх ажлын хүрээнд төрийн байгууллагын ашиглаж байгаа цахим систем дэх 110 тусгай дугаар гэснийг 1-110 болгож өөрчлөх, бүх шатны төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан 110 тусгай дугаарыг 1-110 болгох, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилд холбогдох мэдээллийг хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, өмнө бэлтгэн түгээсэн сурталчилгааны материалыг боломжит хэлбэрээр өөрчлөх зэрэг ажлыг хийж байна.

1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуу талтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов 27 мин АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ 28 мин Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахилгаан хязгаарлана 30 мин "Улаанбаатарын өвлийн наадам" 14 дэх жилдээ болно 31 мин “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна 33 мин Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай өвчнүүдийн нэг юм 36 мин Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөнө 38 мин Алтны үнэ 4800 ам.доллароос давлаа 1 цаг 31 мин Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 1 цаг 33 мин Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов 1 цаг 35 мин “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно 1 цаг 35 мин Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 1 цаг 40 мин Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 1 цаг 41 мин “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав 3 цаг 33 мин Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 5 цаг 13 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 5 цаг 15 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 5 цаг 17 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 5 цаг 18 мин Малдаа явсан иргэн осгож нас баржээ 5 цаг 19 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top