x

Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ

Улаанбаатар хот 2026 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил" болгон зарласан.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Бизнес инновацын газрын дарга Ж.Төгөлдөр шинэлэг санаа бүхий инновацлаг төслүүдтэй танилцаж, санаачлагч ААН байгууллагуудтай санал солилцож байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2026 оныг Бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж Хотын даргын захирамж гарсан. Энэ хүрээнд НЗДТГ-аас ажлын хэсэг гарч Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй салбар хоорондын уулзалт хийх, тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдөр хоёр төсөлтэй танилцаж, албан хүсэлтүүдийг хүлээн аваад байна. Иргэн М.Нямбаяр Улаанбаатар хотыг өвлийн цэцэрлэг хүрээлэнтэй болгох төслийг танилцууллаа. Мөн Агаарын тээврийн шинэ дэд бүтцийн төслөө “Онтайм авиэшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа танилцууллаа. Тус төслүүдэд онцгойлон анхаарч ажиллана” гэлээ.

“Өвлийн цэцэрлэгт хүрээлэн” төслийн санаачлагч М.Нямбаяр “Өвлийн цэцэрлэгт хүрээлэн нь хотын иргэдийн эрүүл мэнд, нийгмийн харилцааг дэмжих зорилготой жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах  амралт, соёл, спорт, үйлчилгээ хосолсон цогц байгууламж юм. Орчин үеийн шилэн бүтэц, дулаан хадгалалттай жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх 5-6 блок байгуулахаар тооцоолж байна. Жилд 180-240 мянган иргэн хүлээн авах хүчин чадалтай. Төслийг гурван га газарт байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

“Улаанбаатар хотын агаарын хөдөлгөөн” төсөл "Онтайм авиэшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нурмаа “Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд дээр нэмээд агаарын зорчих хөдөлгөөнийг дэмжих зайлшгүй шаардлага байна. Улаанбаатар хотод агаарын дэд бүтцийг хөгжүүлж чадвал эрүүл мэнд, яаралтай тусламж, онцгой байдал, галын аюулын үед, цагдаа хууль сахиулах, аялал жуулчлал зэрэг олон салбарт ач холбогдолтой дэд бүтцийн систем юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 2 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 7 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 12 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 9 цаг 24 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 9 цаг 25 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 9 цаг 28 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 9 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 31 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 44 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 52 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 58 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 5 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 49 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 50 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 51 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 56 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 9 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 39 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 14 цаг 15 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top