x

“Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран "Говийн чоно-2026" олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан сургуулийн бодлого боловсруулах ажлын хэсгийн уулзалтыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд ОБЕГ-т болж байна.

Ажлын хэсгийн хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг,  АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Атташегийн орлогч, хошууч Дмитрий Леонтев нар ахалж, сургуулийн агуулга, хөтөлбөрийг бүс нутаг, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулах юм.

Байгалийн гамшгийн давтамж, эрсдэл нэмэгдэж энэ үед  гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой.  Энэ хүрээнд зохион байгуулдаг “Говийн чоно” дадлага сургууль нь байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг үр нөлөөтэй зохион байгуулах, чиглүүлэх зорилготой “Номхон далайн орнуудын гамшигт тэсвэртэй байдлын дадлага сургууль, солилцооны хөтөлбөр”-ийн нэг хэсэг юм.

Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэнээрээ онцлог. Гэвч энэ нь цасан шуурга, үер зэрэг аюулт үзэгдэлд өртөх эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг. Тиймээс “Говийн чоно-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов 27 мин АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ 28 мин Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахилгаан хязгаарлана 30 мин "Улаанбаатарын өвлийн наадам" 14 дэх жилдээ болно 31 мин “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна 33 мин Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай өвчнүүдийн нэг юм 36 мин Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөнө 38 мин Алтны үнэ 4800 ам.доллароос давлаа 1 цаг 32 мин Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 1 цаг 33 мин Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов 1 цаг 35 мин “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно 1 цаг 35 мин Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд 1 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 1 цаг 40 мин Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 1 цаг 41 мин “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав 3 цаг 33 мин Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 5 цаг 13 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 5 цаг 15 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 5 цаг 17 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 5 цаг 18 мин Малдаа явсан иргэн осгож нас баржээ 5 цаг 19 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top