x

Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний салбарын дампуурал

Эрчим хүчний салбарын "нүүр царай" болсон гурван эрхэм АТГ-т цагдан хоригдож, албан тушаалын хэргээр шалгагдаж эхлэв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Экзим банкны санхүүжилтээр 10 аймагт дулаан цахилгаан станц байгуулахаар 40 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Гэтэл төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан Монголын компани нь Эрчим хүчний сайд асан /тухайн үед ТНБД-аар ажиллаж байсан/ Н.Тавинбэхийн зөвлөх П.Товуудоржийн компани болж таарав.

Гэрээ байгуулсны дараа зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр нэмж, 7 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан нь тогтоогджээ. Хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр баривчилж, прокурорын зөвшөөрлөөр 21 обьектод нэгжлэг хийхэд Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй, олон тооны үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг илрүүлж, хураан авсаныг АТГ-аас мэдээлсэн. Албан ёсны мэдээлэл биш боловч нийгмийн сүлжээнд нийтлэгдсэнээр нийслэлийн хамгийн өндөр зэрэглэлийн тансаг хорооллуудад нэг бүр нь хоёр тэрбумын үнэ бүхий 20 гаруй хаусыг оролцуулаад нийт 400 орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн асуудал яригдаж байгаа. 

Хэрэгт шалгагдаж байгаа Н.Тавинбэх, П.Товуудорж, яамны газрын дарга асан Б.Насантогтох нар нь эрчим хүчний салбарын урдаа барьдаг мэргэжилтэн, шилдэг инженерүүд байсан тухай салбарын нөхөд нь харамсаж, харин олон нийт жигшин зэвүүцсэн өдөр хоногууд өнгөрч байна. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгч болж өчигдөр Н.Тавинбэхийн удирдаж байсан Дулааны 4-р станцад эвдрэл гарч, нийслэл даяар эрчим хүчний хязгаарлалтад оров. Энэ хэрэгт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч бас чирэгдэж магадгүй бололтой.

Гэвч харамсалтай нь, эрчим хүчний салбарт үүрлэсэн хулгай зэлгий гэм биш зан, гэнэт биш зуршил болсон зүйл. Хорь, гучин жил үргэлжилж байгаа энэ хулгайг нэг, хоёр хүн солилоо гээд нэг мөр шийдэгчихгүй. "Өглөө" кинон дээр Сүхбаатар "Биш ээ, цаад эзнийг нь..." гэдэг шиг, уг үндсийг нь л таслах ёстой юм л даа. Түүний тулд бидний нөгөө он удаан жил ярьж байгаа эрчим хүчний либералчлал хэрэгтэй. Энэ салбарт хувийн хэвшлийг оруулж ирэх, өрсөлдөөнийг бий болгох явдал. Тэгэхгүй бол хичнээн сайн мэргэжилтэн, шилдэг менежер байгаад эцэстээ хулгайч болоод л дуусдаг гэдгийг бид харлаа. 

Эрчим хүчний салбар бол манай хамгийн хоцрогдсон салбар. Техник технологийн хувьд хоцрогдсон, менежментийн хувьд хоцрогдсон. Шалтгаан нь зүгээр л төр эзэмшиж байгаа учраас, төрийн өмч учраас. Төрийн нэртэй эзэнгүй хөрөнгөн очиж суусан хүн болгон "зоолдог". Түүнээс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулаагүйдээ, хөрөнгө дутсандаа биш. Оруулсан бүх хөрөнгө нь гарын үсэг зурж байгаа нөхдийн гарын салаагаар урсаж байна. Харин салбар нь бахь байдгаараа.

Хэрвээ эрчим хүчний салбарыг хувьчлаад, чөлөөт өрсөлдөөнд оруулчихсан бол энэ хэрэгт холбогдоод байгаа "толгой" инженерүүд чинь тус тусдаа компани байгуулаад, хоорондоо өрсөлдөөд, дор нь босгоод ирнэ. Яагаад хувийн компаниуд ашигтай ажиллаад, төрийнх болохоор дампуураад, авилга, хулгайд идэгдээд байдаг юм. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөдөг, ашгийн төлөө ажилладаг. Мөн чанар нь тийм. Капиталист нийгэмд социалист өмч оршин тогтоно гэж байхгүй. 

Сүүлийн хорь, гучин жил л бид зөвхөн хүнтэй тэмцлээ. Халлаа, солилоо, сонголоо, шорон орон луу ч явууллаа. Оронд нь яг адилхан "амьтан" гарч ирээд яг л араас нь орж байна. Тийм болохоор хүндээ биш, тогтолцоондоо байна гэдгийг одоо нэг нийтээрээ хүлээн зөвшөөрөх цаг болж. 

Саяын хулгай ч гэсэн хувьчлалын дуулианаар ил гарч ирлээ шүү дээ. Хувьчлах ажлын бэлтгэлийг хангах Засгийн газрын ажлын хэсэг төрийн өмчит компаниуд дээр очиж ажилласан. Энэ хүрээнд илчлэгдсэн мэдээлэл болов уу. Түүнээс биш зарим хүмүүсийн хардаад байгаа шиг нэг их улс төр мөр гүйлгээд, нэг нь нөгөөгөө чадаад байгаа хэрэг ч биш байх.

Оны эхэнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн 33 компанийг хувьчлахаар зарласан. Нэмэлт хувьцаа гаргаж, нээлттэй хувьцаат компани болгох компаниудын жагсаалтад

-“Дулааны III цахилгаан станц” ХК;

-“Дулааны IV цахилгаан станц” ХК;

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

-“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

-“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

-“Амгалан дулааны станц” ТӨХК;

-“Шивээ овоо” ХК;

-“Багануур” ХК-иуд багтсан байдаг. Хувьчлал явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг намрын чуулганаар хэлэлцээд эхэлчихсэн. Ирэх хаврын чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх ёстой гол асуудал энэ байх.

Б.СЭМҮҮН 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22 цаг 5 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 22 цаг 15 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 22 цаг 17 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 22 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 22 цаг 19 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 22 цаг 21 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 22 цаг 24 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 22 цаг 26 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 22 цаг 27 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 22 цаг 29 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ Өчигдөр 15 цаг 49 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана Өчигдөр 15 цаг 40 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Өчигдөр 15 цаг 40 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа Өчигдөр 15 цаг 38 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа Өчигдөр 15 цаг 32 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top