x

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд анхаарна

Энэ өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд “Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриан дор нэгдсэн зөвлөгөөнөө хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон, төр, ард түмнээ хамгаалах, шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн алба хаагчдын ажил үйлсийг төр, засаг, ард түмэн өндөр үнэлж байдгийг тэмдэглэлээ.

Хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, алба хаагчдын цалин хөлс, орон сууц, эрүүл мэнд, нийгмийн баталгаа зэргийг сайжруулахтай холбоотой санал, санаачилгыг урьдын адил дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллага их өгөгдөл, хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан, шинжлэх ухаанч шийдвэр гаргах чадамжтай, урьдчилан сэргийлэх чадвартай байхын төлөө бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллахыг чиглэл болголоо.

Хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйтэй, шударга, зөв үлгэр дуурайлтай, манлайлагч байх, алба хаагчдыг тогтвортой, ирээдүйдээ итгэлтэй ажиллах боломж, нөхцөл бүрдүүлэх нь чухал гэж үздэгээ илэрхийлэв.

Нийт бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэл, техник, тусгай хэрэгслийг олон улсын жишигт хүргэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтын ажиллагаагаа байнга дээшлүүлж байхыг захилаа.

Энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулах цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын 17 дугаар Бага хурлын үеийн аюулгүй байдал, хамгаалалт, зохицуулалтыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болголоо.

Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, аливаа дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг тууштай зогсохыг санууллаа.

Энэ бүхэнд удирдах бүрэлдэхүүний манлайлал, оролцоо нэн чухал гэдгийг онцгойлон анхаарууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага энэ жил хүний эрхийг хангах, ажилдаа иргэдийн оролцоог хангах, шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, албадын мэргэшсэн байдлыг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварын өсөлтийг дэмжсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх зэрэг зорилт тавьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 30 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 36 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 41 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 8 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 8 цаг 54 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 8 цаг 57 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 8 цаг 58 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 9 цаг 0 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 13 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 21 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 27 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 34 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 18 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 19 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 20 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 25 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 38 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 8 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 13 цаг 44 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top