x

АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-д амжилттай оролцжээ

МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол сайхан бичигтэн” уралдаан олон улсын чанартай болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Энэ жилийн тухайд БНХАУ, ОХУ, АНУ, зэрэг орны 25 оролцогч бүтээлээ ирүүлжээ. Тэдгээрээс АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган тусгай байр эзэлсэн юм. Түүний шагналыг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Жон Конард гардан авлаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцав.

Тэрбээр “Манай яамнаас энэ жил гурван хүн энэхүү уралдаанд оролцсон юм. Тэд Монголын уламжлалт бичгийг сурахын тулд нэг жилээс илүү хугацаанд бэлтгэл хийсэн. Элчин сайд болон хоёр ажилтны хувьд бичих, хатгах зэрэг аргаар бүтээлээ хийхэд ойролцоогоор нэг сарын хугацаа зарцууллаа. Нэг бүтээлийг олон дахин засаж, дахин дахин туршиж илүү сайжруулахыг зорьсон тул багадаа нэг сар болдог юм билээ. Элчин сайд Ричард Буанган Монгол Улсад бараг гурван жил ажиллаж байгаа. Анх ирсэн цагаасаа л хэлний багш нартайгаа хамтран монгол хэл суралцаж ирсэн. Монгол бичгийг нэг жилээс илүү хугацаанд тууштай сурч байгаа юм. Тэр энэ уралдаанд оролцсондоо маш их баяртай байгаа. Анх эхэлж байсан үеэсээ хэчнээн их зүтгэл гаргасныг нь би сайн мэднэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд бичих ур чадвараа сайжруулах, илүү уян хатан, чөлөөтэй бичиж сурахын төлөө ихээхэн чармайлт гаргасан. Монгол хэлээр мэндчилгээ, энгийн бичвэрүүд бичиж чаддаг болж байгаа нь түүний хувьд том ахиц юм.

Тэр Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа, цаашлаад боломж гарвал хожим ч гэсэн монгол бичгээ үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа. Монгол бичиг маш хэцүү учраас энэ хэмжээнд сурч чадсандаа сэтгэл ханамж өндөр, бахархал төрсөн. Тиймээс энэхүү уралдаанд оролцохыг хүссэн. Энд маш өндөр түвшний чанартай бүтээл олон байна. Үнэндээ жинхэнэ утгаараа бүтээлүүдийг дэлгэжээ. Оролцогч бүрийн бүтээл өөр өөрийн онцлогтой. Нэг оролцогч бүсгүй зураг зурж, Монголын хээр тал, уулс, Говийн байгалийг дүрсэлж түүн дээрээ монгол бичгээр бичихэд нэг сар гаруй хугацаа зарцуулсан байна. Түүний хувьд зургаа зурчихаад дээр нь алдаа гаргахгүй бичнэ гэдэг маш их айдастай байсан болов уу” хэмээн ярилаа.

“Монголын сайхан бичигтэн” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 18-ныг хүртэл олны хүртээл болно. Тус үзэсгэлэнгээс Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангиллын шилдэг таван бүтээлийг дэлгэснийг үзэх боломжтой. АНУ-ын Элчин сайдын яамнаас оролцсон оролцогчдын бүтээлийг танилцуулъя.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 1 цаг 3 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 2 цаг 20 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 26 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 2 цаг 32 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 2 цаг 51 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 2 цаг 57 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 4 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 3 цаг 10 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 3 цаг 19 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 3 цаг 24 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 3 цаг 29 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 3 цаг 35 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 3 цаг 42 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 3 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 4 цаг 7 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо Өчигдөр 11 цаг 11 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top