x

Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Сайд Ж.Энхбаяр Монгол, Япон хоёр улсын "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл"-ийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт болохыг онцлов. Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй "Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт" болон "Инженер, технологийн дээд боловсрол (1000 инженер)" төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих, уул уурхай, үйлдвэр үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Цаашид Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хоёр үе шаттай зээлийн төслийн дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага байгааг дурдав.

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшлийн салбарыг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг онцлон, энэ хүрээнд Япон Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Экспортын өсөлт саарч, импорт тогтмол өндөр түвшинд байгаагийн улмаас худалдааны алдагдал жил бүр дунджаар 101 сая ам.доллароор нэмэгдэж буй нь экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгааг сайд Ж.Энхбаяр тэмдэглэв. Иймд тус хэлэлцээрийн хэрэгжилтийг эргэн харж сайжруулах, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээлэл, сургалтыг хүргэх чиглэлд нягт хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Игавахара Масарү Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанд талархал илэрхийлж, энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болохыг онцлов. Түүнчлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай баталж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг хууль эрх зүйн хүрээнд хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлж, тус хуулийн төслийн хэлэлцүүлэг, батлагдах явцад онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ.

Тэрбээр цаашид улс төр, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрүүлэх, гааль, хорио цээр, Японы стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэв.

Аж үйлдвэрийн паркуудад японы мэргэжилтнүүдийг ажиллуулах, тоног төхөөрөмж нэвтрүүлэх Ж.Энхбаяр сайдын саналыг Элчин сайд талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 10 цаг 17 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 26 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 26 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 27 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 28 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 29 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 30 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 31 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 56 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 58 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 58 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 59 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 14 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 цаг 3 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 55 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 59 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 16 цаг 0 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 16 цаг 1 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 16 цаг 2 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 16 цаг 3 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top