x

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн төсөл УИХ-ын дархлааг сулруулах эрсдэлтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэхүү хуулийн агуулга нь УИХ-ын гишүүдийн олонхи нь санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх тухай юм. Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.

Д.Эрдэнэбат: "Бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Хуульгүйгээр хийгдэж байгаа үйлдэл бүхэн төрийн эрхийг хууль бусаар авахтай адил сонсогдож байна. АН-ын хувьд ардчилсан, эрх зүйт төрийг хүндэлж хууль сахих үүргээ биелүүлж хуралд оролцоод явж байгаа. Харамсалтай нь УИХ-ын үйл ажиллагаа олон долоо хоног явсангүй. Төрийн үйл ажиллагаа гацаж байгаа. Үүнээс гарах хоёр л гарц байна гэж бид харж байгаа.

Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө тарах. Энэ бол ард түмний хүсэн хүлээж буй зүйл мөн болов уу гэж бодож байна. Үүнийг бид ирэх нэг дэх өдөр бүлгийнхээ хурлаар ярилцана.

Хоёр дахь гарц бол яах аргагүй өнөөдөр өргөн барьсан хуулийн гарц. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Үүнийг нь УИХ авч хэлэлцэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын дарга хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж мэдэгдэж байна. Ан-ын бүлэг ирэх долоо хоногт бүлгийнхээ хурлаар энэ төслийг хэлэлцэж шийдвэрээ гаргана. Энэ хуулийг УИХ зайлшгүй хэлэлцэх ёстой юу гэвэл хэлэлцэх ёстой. Энэ хуулийн төсөлд дутагдалтай зүйл байгаа юу гэвэл байгаа. Энэ нь юу вэ гэвэл, УИХ-ны дархлаа суларчих вий гэсэн болгоомжлол байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Ард (66.181.160.159)
    Төрийн эрхийг согууль луйвардах замаар хууль бусаар аваад,төрийн албан тушаалуудыг 60 тэрбумаар зарсан нь тэгээд ямар хууль вэ??????
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • Иргэн (103.26.193.234)
    Ухаан муутай, тэнэг ХАЛЗАН БУХАНДАЙ ХУЖ... Д.ЭРДЭНЭБАТ зайл..
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (183.177.100.4)
    УИХ-ын дархлаа сул байгааг харин бэхжүүлэх талтай юм! Яг үнэндээ сонгож, томилж болсон болохоор чөлөөлж болдог энгийн зарчим үйлчлэх учиртай! Ер нь энэ зарчим ганцхан УИХ-ын дарга гэлтгүй Ард түмэн хийгээд төрийн түшээдийн хооронд ч үйлчлэх учиртай!
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Janchiv (66.181.177.243)
    Dorduulsan.doloo shigee yum boloh biidee. UIH TARAH asuudlaa heleltseh heregtei. Songuuliin daraa shine gaigui ugaasan humuus garch irj magadgui. Odoogiin UIH iin gishuud 2namiin baij baigaag jarj hanalaa.
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.139)
    Ардчилсан нам бүлэггүй болсон.
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • БАТБАЯР (202.179.31.117)
    АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АВЧ ГАРЧИХААД ТӨРИЙН АЖИЛЫГ ХУВИЙН БОЛГОЖ ШАНТААЖЛААД СУУЖ БАЙГАА УИХ ЫН ГИШҮҮД ИЧИХ НҮҮРГҮЙ БОЛЧИХСОН ЮМ БАЙНА Л ДАА. БҮГДИЙГ НЬ ОГЦРУУЛЖ УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Монголд их гай болж байгаа нөхөр (66.181.160.55)
    Энэ хужааг багануурчууд огт сонгож УИХ-д гаргаж байгаа юм яагаад гэвэл ямар хүн бэ гэдгийг нь сайн мэддэг учраас харин жагсаалтаар орж ирээд сэлэнгийн хужаа ах үүстэйгээ нийлээд их том байнаа миеэг чинь унахаар чамайг заавал хулгайч гэдгийг чинь нотолноо
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Сэтэрлэгдсэн мал биш дархлаагаар яадаг юм. Буруу болгоноо хаацайлах гээгүй л юм бол. (103.229.123.42)
    Сэтгэгдэл
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
  • Иргэн (202.9.42.55)
    1990 онд та нар хууль бусаар төрийг эргүүлээ биз дээ одоо баян капиталист болчихоод хууль эрх зүй ярина тэнэгтэцгээ
    2019 оны 01 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 8 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 49 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 19 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 38 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 1 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 10 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 43 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 3 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 39 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 26 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top