x

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганаар 15 асуудал хэлэлцжээ

, 2025 оны нэгдүгээр сарын 15УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа, бусад байнгын хороотой хамтран хоёр удаа, нийт 10 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Энэ хугацаанд дөрвөн хуулийн төсөл, УИХ-ын нэг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган батлуулсан байна. Мөн олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх гурван асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлээ Засгийн газарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн талаарх албан бичгийг Ерөнхийлөгчид тус тус хүргүүлжээ.

Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна. “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамааруулж тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох, Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэвэрт хамрагдсан бол өөрийн улсдаа хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгажээ.

Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдлэх, үүрэг хүлээх бөгөөд ялангуяа Монгол Улсын иргэдийн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа тухайн улсдаа нийгмийн дааталын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгаснаар нийгмийн хамгааллын баталгааг хангах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд гэрээнд заасны дагуу зохицуулах аж.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг УИХ соёрхон баталснаар хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх, шинэчлэх, тоноглогдсон түргэн тусламжийн автомашин, явуулын эмнэлгээр хангах боломжтой болно. Мөн улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр стандарт, шаардлага хангасан 41 сургууль, цэцэрлэгийг шинээр барих юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, шаардлагатай ажиллах хүчний ур чадварыг бий болгохоос гадна онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааны чадавхыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, орчин үеийн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашины хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд уг төслийн хүрээнд Зүрх судасны үндэсний төвийн барилгыг барих, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, зүрх судасны эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах аж.

Зүрх судасны үндэсний төвийн барилгыг барьсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээх засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн уг барилгын зураг төслөөр иргэд, эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэлийг бууруулах, эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгч тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд эрсдэлгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, авах боломжийг бүрдүүлэх юм байна.

Байнгын хороо хуралдаанаараа Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг тус тус сонсож, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, иргэдээс санал авахад дэвшилтэт арга хэрэгслийг ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд өргөн мэдүүлсэн, ирүүлсэн хууль тогтоомжийн төслийг D-PARLIAMENT цахим сүлжээнд оруулан, иргэдийн саналыг авчээ.

Түүнчлэн байнгын хорооны дарга болон гишүүд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар гадаад улсын зочид төлөөлөгч, албаны хүмүүстэй долоон удаагийн албан уулзалтыг хийсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 8 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 1 цаг 8 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 1 цаг 47 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 1 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 1 цаг 50 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 1 цаг 58 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2 цаг 7 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2 цаг 10 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2 цаг 11 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2 цаг 12 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 4 цаг 28 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 10 цаг 27 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 10 цаг 29 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 10 цаг 32 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 10 цаг 32 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 10 цаг 34 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 34 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Өчигдөр 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Өчигдөр 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top