x

УИХ-ын дарга Түр хамгаалах байрны шинэ барилгыг гуравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар, энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар өнөөдөр (2026.01.14) Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат Түр хамгаалах байрны чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, холбогдох саналуудыг УИХ-ын дарга болон салбарын сайдад танилцууллаа. Энэхүү Түр хамгаалах байраар жилд дунджаар 299 хүн үйлчлүүлдэг бөгөөд эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Түүнчлэн 2014 оноос хойш Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн төдийгүй жилд дунджаар 9829 дуудлага хүлээн авдаг аж.

Түр хамгаалах байрны одоогийн барилга анх Богд хааны ордны нэгээхэн хэсгээр ашиглагдаж байгаад 1954 оноос ясли, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд насжилт, чанар, элэгдэл зэргийг харгалзан галын аюулын эрсдэлтэй, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд 2019 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Израйл улсын түр хамгаалах байрны загвараас жишээ авч, нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий нийт 3683.3 м.кв эдэлбэр газартай барилгын зураг төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Үүнээс хойш цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас барилгын ажил удааширч, улмаар гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, Түр хамгаалах байр шинэ барилгадаа нүүж орсон тохиолдолд тавилга, ахуйн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай техник хэрэгслүүдийг НҮБ-ын Хүн амын сангаас хүлээн авч, агуулахдаа хадгалж байгааг ч дурдлаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, түр хамгаалах байрны орчин нөхцөл зайлшгүй жишиг стандарттай байх ёстой гэдгийг тодотгоод үйл ажиллагааны менежментийг ч шинэ шатанд гаргах цаг ирснийг хэллээ. Тэрбээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 39 түр хамгаалах байр нэгдсэн удирлага, нэг менежмент байхгүйн улмаас хариуцах эзэн, мөрдөх журмаасаа эхлээд тодорхойгүй, стандартгүй байгааг засах ёстойг хэллээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд тэдэнд хүрч ажилладаг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв.

Түүнчлэн аль ч салбарт эхлээд жишиг нөхцөлийг нь бүрдүүлсний дараа хариуцлага тооцож, хяналт тавьдаг тогтолцоонд шилжих ёстойг ч тэмдэглэв. Үүний тулд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг нэмэгдүүлж, төсөвт суулгахад анхаарахаас гадна хамгаалах байруудыг нэгдсэн удирдлагад шилжүүлж, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд менежментээсээ эхлээд шинэчлэгдэх нь чухал гэлээ. Мөн УИХ-ын дарга Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг үнэ төлбөргүй дугаарын жагсаалтад оруулах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр хүүхэд хамгааллын асуудлыг биечлэн манлайлж, тогтолцооны шинэчлэлийг дэмжиж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатанд нь хохирогчийг хамгаалдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, өнгөрсөн 2024 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдах зарим журмуудыг боловсронгуй болгоход анхаарч, түр хамгаалах байруудад тулгамдаж буй боловсон хүчний орон тооны асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.

Дараа нь УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Сангийн дэд сайдын хамт түр хамгаалах байрны шинэ барилга дээр очлоо. Олон улсын жишиг стандартад нийцүүлэн барьсан нийт 61 өрөө тасалгаатай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн авах тусгай өрөөнүүдтэй, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх загвар болохуйц энэхүү барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй болсныг танилцууллаа. Салбар хоорондын уялдаа алдагдсан, хуулиас давсан зарим журмуудаас болж хүнд суртал хэтийдсэний улмаас өнөөг хүртэл уг барилгыг хүлээн авах хугацаа хойшилсоор, гэрээнд заасан санхүүжилтээ ч гүйцэд авч чадахгүй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага учирлаж байв.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын бодлогын нийцэл алдагдсаны улмаас хувийн хэвшлийнхнийг энэ мэтчилэн хүнд суртлаар залхааж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохироодог байдлыг арилгана хэмээн УИХ-ын дарга энэ үеэр тодотголоо. "Чөлөөлье" санаачилга ч үүнд чиглэж байгааг хэлээд иргэд биднийг төр хэмээх нэг л цонхоор хардаг шиг төрийн байгууллагууд ч дотроо нэг сувгаар хамтран ажилладаг байх ёстойг онцлов. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд түр хамгаалах байрны энэхүү шинэ барилгын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, 3 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахад хамтарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн дэд сайдад чиглэл болголоо. Түүнчлэн энэ хаврын чуулганаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгэхийг салбарын сайдад даалгав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 7 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 1 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 1 цаг 46 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 1 цаг 47 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 1 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 1 цаг 57 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2 цаг 6 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2 цаг 9 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2 цаг 10 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2 цаг 11 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 4 цаг 27 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 10 цаг 26 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 10 цаг 28 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 10 цаг 31 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 10 цаг 31 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 10 цаг 33 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 10 цаг 33 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Өчигдөр 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Өчигдөр 18 цаг 09 мин
iИх уншсан
Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top