x

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлэв.

Мөн Монгол, Хятад хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөршийн хувьд талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

2025 оны арван нэгдүгээр сард Москва хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа Хятадын нийгэм, эдийн засгийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг Монгол Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөтэй харилцан уялдуулж, хоёр улсын урт хугацааны тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ярилцаж санал нэгдсэнээ Ерөнхий сайд онцлов.

Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон ард түмэнд үр өгөөжээ өгөх чухал ач холбогдолтой ажлууд болохыг тэрбээр дурдаж, 2026 онд Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх төрийн тэргүүн нарын зорилтыг биелүүлэхийн төлөө хятадын талтай хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв. Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад шаардлагатай транзит тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хоёр тал идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь Миньжюань олон улсын худалдаа, эдийн засгийн амаргүй цаг үед хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ хэвийн хадгалагдаж байгаа нь цаашид хоёр улсад эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломж байгааг илтгэж байна гэв.

Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллахаа Элчин сайд илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 42 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 21 цаг 51 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 21 цаг 53 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 21 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 55 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 21 цаг 57 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 22 цаг 0 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 22 цаг 2 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 22 цаг 3 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 22 цаг 5 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ Өчигдөр 15 цаг 49 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана Өчигдөр 15 цаг 40 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Өчигдөр 15 цаг 40 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа Өчигдөр 15 цаг 38 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа Өчигдөр 15 цаг 32 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top