x

Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 14-нд боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 11-12-нд Дорноговь аймагт ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг олон улсын туршлага, бүс нутгийн онцлогт нийцүүлсэн стратеги, төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуйн нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн Замын-Үүд боомтыг цэгцлэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, боомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа.

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд томилолтын хугацаанд Замын-Үүд чөлөөт бүс, Замын-Үүдийн автозамын боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбортой тус тус танилцаж, боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил, гааль, хяналтын байгууллагын удирдлага, зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл болон Замын-Үүд сумын иргэдтэй уулзалт хийсэн.

Мөн Алтанширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайншанд суманд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорноговь аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хүүгийн орлого 87.1 тэрбум төгрөгт хүрэв 3 мин Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? 43 мин Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулж байна 1 цаг 12 мин Э.Макрон Францын цөмийн цэнэгт хошууны тоог нэмэгдүүлэх тушаал өгөв 1 цаг 21 мин Монголд 1000 амьд төрөлт тутамд 2.3 хүүхэд сонсголын эмгэгтэй оношлогдож байна 1 цаг 30 мин Германы тамирчид Паралимпын наадмын нээлтийн ёслолоос татгалзлаа 1 цаг 31 мин Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 1 цаг 36 мин Сарнай идсэн ямааны шөл 1 цаг 40 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 1 цаг 45 мин Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 15 цаг 59 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 16 цаг 3 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 16 цаг 4 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 16 цаг 6 мин Монголбанк оны эхний хоёр сард 396.1 кг үнэт металл худалдан авчээ 16 цаг 13 мин М.Адилсайхан: Эрүүл мэндийн салбарт улс төржвөл иргэд хохирдог гэдгийг битгий мартаасай 16 цаг 53 мин Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно 17 цаг 18 мин “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 000 төгрөг болгохыг 54.997 хүн дэмжжээ 17 цаг 48 мин Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана 18 цаг 4 мин "Реал Мадрид" энэ улирлын анхны дараалсан хожигдлоо хүлээв 18 цаг 56 мин Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг албан ёсоор нээгдлээ 19 цаг 2 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич...
Top