x

Төрийн ордонд Үндсэн хуулийн уншлага боллоо

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн уншлага Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Энэ удаагийн уншлагад оюутан, сурагчид, ахмадын төлөөлөл, тусгай хэрэгцээт иргэд, багш, эмч, сэтгүүлч, онцгой байдлын албан хаагч нар, үйлчилгээний салбарын ажилтнууд, одонтой ээжүүд гээд нийгмийн олон бүлгийн төлөөлөл оролцож, Үндсэн хуулийн онцлог зүйл, заалтыг үг, үсэгчлэн уншлаа. Үндсэн хуулийн уншлагыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, үнэт зүйл, ирээдүйн баталгаа болохын бодит илэрхийлэл нь энэ арга хэмжээ гэдгийг онцлон дурдаж, энэ оноос эхлэн УИХ-аас Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрхүүдээс нэгийг сонгон, тухайн жилдээ тэрхүү эрх, эрх чөлөөний хүрээнд хууль тогтоомжуудаа боловсруулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсон, амьдралд бодитоор хэрэгжиж буй эсэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжууд хүний эрх, эрх чөлөөг хангаж буй эсэхэд хяналт тавьж ажиллах шийдвэр гаргасныг танилцууллаа.

Үүний хүрээнд УИХ-ын дарга Н.Учралын санаачилга гаргаж 2026 оныг хүүхдийн эрх, эрх чөлөөг төрөөс хамгаалах жил болгож буйг Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлээд, ард түмний төлөөллийн дээд байгууллага болохын хувьд УИХ хууль батлаад орхих бус баталсан хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж, иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж, үр нөлөөгөө үзүүлж байна вэ гэдэгт хяналт тавих нь парламентад тавигдаж байгаа нэг чухал шаардлага болж буйг онцолсон юм.

Орчин цагт парламентуудад төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах уламжлалт чиг үүргүүдийн дээр нэгэн чухал чиг үүрэг нэмэгдсэн нь Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд танин мэдүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг юм. Дэлхий дахинд “парламентын боловсрол” гэж товчоор томьёолж буй энэ чиг үүргийн хүрээнд УИХ, Тамгын газраас иргэд, тэр дундаа залуучууд, хүүхдүүдэд чиглэсэн соён гэгээрүүлэх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж буй бөгөөд үүний хүрээнд явуулж буй нэг гол үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн уншлага болохыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдав.

Уншлагаар Үндсэн хуулийн Оршил хэсгийг Гавьяат багш С.Отгонтуяа дуудсан бол тэргэнцэртэй иргэн Б.Од-Ирээдүй 2 дугаар зүйлийг, мужаан, тогооч, үйлчлэгч, төрийн албан хаагч, ахмад настан, сэтгүүлч, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд Хүний эрх, эрх чөлөөний тухай Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийг заалт заалтаар нь, “Эхийн алдар” одонтой алдарт эх Б.Алтанзаяа нөхөр, хүүхдүүдийн хамт 17 дугаар зүйлийг дуудлаа. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Үндсэн хуулийн Зургадугаар бүлгийн 70.1 дэх заалтыг уншлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Paramount Skydance компани Warner Bros. Discovery-г Netflix-тэй хийх хэлцлийн улмаас шүүхэд өгчээ 1 цаг 23 мин Төрийн ордонд Үндсэн хуулийн уншлага боллоо 1 цаг 25 мин G7-ийн орнууд ашигт малтмалын салбарт Хятадаас хамаарах байдлаа бууруулна 1 цаг 26 мин ХХААХҮЯ газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоодтой уулзлаа 1 цаг 27 мин Нийслэлд 2026 онд 30 сургууль, 14 цэцэрлэг шинээр барина 1 цаг 29 мин Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 1 цаг 29 мин Аймгуудын наадамд барилдсан есөн бөхөөс допинг илэрчээ 1 цаг 32 мин Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна 1 цаг 33 мин Иран улсад зорчих иргэдийн анхааралд... 1 цаг 33 мин Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлж, алба хаагчдыг гадаадад сургана 1 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 36 мин "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй 2 цаг 58 мин Реал Мадридын дасгалжуулагчаар Арбелоаг томилжээ 4 цаг 9 мин Кипрт авлигын дуулиан дэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга огцорлоо 4 цаг 12 мин Дакар Ралли: Тамирчид 483 км-ийн урт гарааг шуурганд дуусгалаа 4 цаг 14 мин Нийслэлийн нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэл хийж байна 4 цаг 17 мин Түрээсэлсэн автомашиныг нь орон нутагт худалдан борлуулжээ 4 цаг 18 мин Хадгаламж банкны эрх хүлээн авагч АТГ-т талархал илэрхийлэв 4 цаг 19 мин Өсвөрийн хоккейчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 20 мин Alphabet-ын зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.доллар давлаа 5 цаг 57 мин
iИх уншсан
Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Ираны ард түмэн тэмцэж байна Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага...
Top