x

НИТХ-ын XXI хуралдааныг цуцаллаа

Нийслэлийн ИХТ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр /2018.12.31-ний өдөр/ үргэлжлэх байсан ч нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, ээлжит XXI хуралдааныг цуцаллаа.

Он солигдох энэ мөчид төлөөлөгчдийн албан ажил, арга хэмжээ, гадаадын томилолт давхацсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул хуралдааныг ийнхүү цуцалсан юм. Улмаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түрээсийн орон сууцанд оруулав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Баярзүрх дүүргийн IV  хорооны "Сансар хотхон" гудамжинд өрнүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 20 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлэв. Дахин төлөвлөлтийн төслийн улмаас дээрх өрхүүд түрээсийн байраар амьдарч, нийслэлийн ИТХ-д уг асуудлыг шийдвэрлэх хүсэлт гаргасан юм. Тэргүүлэгчид 203 дугаартай тогтоол гаргаж, Сүхбаатар дүүргийн XI хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан 7.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий Түр оршин суух түрээсийн орон сууцны барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, "Сансар хотхон" гудамжны айлуудыг тус байранд оруулахаар болов.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр  нар хохирсон иргэдийн төлөөллийг хүлээн авч, тогтоолыг танилцууллаа. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд түрээсийн орон сууцанд амьдрах боломжтой болж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 8 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 49 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 19 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 38 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 1 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 10 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 43 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 3 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 39 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 26 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top