x

Х.Баттулга: Хүн бүрийн зүтгэлээр тусгаар тогтнолоо бэхжүүлж, дархлана гэдгийг ашид санаж яваарай

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн энэ удаагийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 

“Монгол Улсын иргэд ээ,

Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа

Та бүхэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн халуун дотно мэндийг дэвшүүлье.

1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монголчууд Манж Чин гүрнээс хараат байдлаас гарч, Тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхаглаж буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарлан, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн дурсамжит, эгэлгүй баярын өдөр билээ.

Энэ бол Модун шаньюйгаас өвлөж, Их эзэн Чингис хааны дэлгэрүүлэн хөгжүүлсэн Монголын төр, тусгаар тогтнолыг 200 жилийн хараат, унтаа байдлаас гарган сэрээсэн түүхэн өдөр учраас олон монгол бүгдээр бахархан тэмдэглэж байх учиртай хамгаас чухал баяр юм.

107 жилийн өмнөх Төрийн их ёслолын өдөр нь зурхайчдын зүгээс “маш сайн өдөр” хэмээн сонгож тодруулсан, Арван тавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний усан тахиа өдөр, хишиг Баасан гариг байжээ. Морин цагт монголын төрийг тусгаар тогтнуулан, мандуулсны Төрийн их ёслол эхлэх цаг мөчид Ховд, Улиастай, Алтанбулаг, Ерөө гээд монгол орны өнцөг булан бүрт байсан монголчууд Хүрээний зүг хандан, нэгэн зэрэг сөгдөн мөргөж, магнай тэнийн баярлаж байсныг харсан гадаадын гэрч нар “Монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ийн очтон гийж байсныг хараагүй” хэмээн дурссан нь бий.

Тийм ээ, монгол хүн бүр эрх чөлөө, тусгаар тогтнолоо амин голоосоо хайрлан хүндэлдэг юм. Энэ уламжлал одоо ч тасраагүй гэдэгт би итгэдэг.

Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээн тогтоох явц ингэж эхэлсэн ч бүрэн гүйцэд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнд хүртлээ амаргүй урт замыг туулсан билээ. 1919 оны сүүлчээр монголд орж ирсэн хятадын цэргийг хөөн зайлуулахын төлөөх тэмцэл өргөжсөөр 1921 онд Ардын хувьсгал ялсан юм.

1946 оны 1 дүгээр сарын 6-нд өмнөд хөрш БНХАУ, 1946 оны 2 дугаар сарын 28-нд хойд хөрш ЗХУ албан ёсоор Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Улмаар 1961 онд БНМАУ-ыг НҮБ-ын 102 дахь гишүүнээр элсүүлсэн нь Тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн чухал үйл явдал байлаа.

Энэ бүхэн де юри буюу албан бичиг баримт дээрх хүлээн зөвшөөрлүүд байсан юм. Хүйтэн дайны сөргөлдөөн, дэлхий ертөнц хоёр системд хуваагдсан байдал нь БНМАУ-ыг зөвлөлтийн нөлөөний улс байлгах бүхий л нөхцлийг 70 гаруй жилийн туршид хадгалсан юм.

1990 онд дэлхий даяарт социалист систем нуран унаж, хүйтэн дайн төгсгөл болсноор чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгэм бүхий Монгол Улсыг тунхаглан зарласнаар үе үеийн эх орончдын Үндэсний тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг бүрэн ялалтад хүргэх сайхан боломж бүрдсэн билээ.

Үе үеийн эх орончид улс төр, олон улсын харилцааны маш хүнд нөхцлүүдийн дунд шантралгүй, тасралтгүйгээр тэмцэж, зүтгэж, асар их хохирол, төлөөсөөр бүрдсэн Тусгаар тогтнолоо хайрлах, үнэ цэнийг нь мэдэж мэдрэхэд энэ түүхэн өдрийг тэмдэглэхийн утга учир оршдог.

Олон бүгд монголчууд аа,

Та биднийг “эрхэмлэж яваарай” хэмээн машид итгэн, эрх чөлөө, тусгаар тогтнолыг буухиалан авчирсан, үе үеийн эх орончид, төрийн зүтгэлтнүүдийн үйлс зүтгэлийг хайрлан хүндэлж, бахархан дээдэлж яваарай. Монгол хүн бүр өөрийн оролцоо, хичээл зүтгэлээр Үндэсний тусгаар тогтнолыг бэхжүүлж, дархлана гэдгийг ашид санаж яваарай.

Монголын тусгаар тогтнолын төлөө амь бие, сэтгэл оюунаа харамгүй зориулсан эх оронч дээдэстээ мэхийн ёслоё.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд орштугай” гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
бб 1 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top