x

Авлигын ноцтой зөрчлүүдийн дараа ГЕГ-ын даргыг чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

- Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх хяналт шалгалтын тайланг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Гадаад улсын Фулхам, Си Эн Эн, Эдэлмэн зэрэг хуулийн этгээдүүдийг сонгох болсон үндэслэл, гэрээнд тусгасан үнийн дүн олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тайланд дурджээ.

- Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй, нийт нэг тэрбум 400 сая төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн сахилгын хороонд шилжүүллээ. 

- Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн  үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа юм. Гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 9 цаг 49 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 10 цаг 1 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 3 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 10 цаг 7 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 10 цаг 8 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 10 цаг 8 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 10 цаг 10 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 10 цаг 12 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 10 цаг 12 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 10 цаг 13 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 10 цаг 14 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 10 цаг 14 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 12 цаг 2 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 3 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 12 цаг 4 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 5 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 12 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 12 цаг 26 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 12 цаг 26 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 12 цаг 26 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top