x

Чуулганы ирц бүрдэлгүй, дахин хойшиллоо

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.27) нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 75 гишүүнээс 7 гишүүн хүндэтгэх шалтгаантай, хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс 10 цаг 54 минут гэхэд 32 гишүүн хүрэлцэн ирсэн байв. 

 Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр тогтсоныг танилцуулаад УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрвэл 7 дахь  удаагаа хойшлоход хүрээд байгааг онцоллоо.

 Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хуралд албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн Улсын Их Хуралд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдээлэл хийх хуваарьтай байсан билээ.

Гэвч Улсын Их Хурлын ирц бүрдээгүй байсан учир Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийж чадаагүй болно. Иймд 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн 2018 оны Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх товыг тогтоож, мэдэгдэнэ үү гэсэн бичгийг Улсын Их Хуралд ирүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсэн учраас маргаашийн УИХ-ын чуулганы хуралдааны товд оруулсан. Түүнчлэн УИХ дахь МАН, АН-ын бүлийн дарга нарт УИХ-ын чуулганы ирц бүрдүүлэх талаар бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийх гэж байхад чуулганы ирц бүрдүүлээгүй 30 гишүүн байгаа. Тэдгээр гишүүдийн нэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийлгэхэд ирц бүрдүүлэх үүргийг нь сануулсан албан бичгийг хүргүүлээд байгаа гэдгийг дурдав.

Мөн энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын даргыг огцруулах талаарх шаардлагыг авч хэлэлцсэн. Тус байнгын хорооноос өгсөн хариуг гишүүддээ уншиж сонсгоё гэж бодож байна.

Монгол Улсын Их Хурлын даргаас шилжүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун Эрдэнэ нарын 40 гишүүний гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13741 тоот албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д зааснаар хугацаанаасаа өмнө дуусгавар болно. 10.2.1-д нас барсан, 10.2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.3-т хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.4-т Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.5-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан зэрэг гэж тус тус заасан байдаг тул УИХ-ын гишүүдээс ирүүлсэн албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул хэлэлцэх асуудлаас хассан гэсэн албан бичгийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас  УИХ-ын даргын нэр дээр албан бичиг ирүүлсэн гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  уншиж танилцуулав. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан.

Уг хуулийн өөрчлөлтийг  ирэх оноос өмнө хэлэлцэж баталж чадахгүй бол алтны татвар төлдөг компаниуд  таван хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болж байгаа юм. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө. Хохирол нь хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очих ийм асуудлыг хэлэлцэхгүй бол эрсдэл үүсэх бодитой нөхцөл байдал үүсээд байна. Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлээгүй байгаа. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалттай. 

Энэ хугацаа өнгөрсөн. Энэ тухай Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд албан ёсоор мэдэгдсэн байгаа. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын асуудлыг Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцсэн. Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж чадаагүй, хууль зөрчөөд байна.  

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүсэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороо байгуулах асуудлыг УИХ-аас гаргаж, Байнгын хороо дэмжсэн. Үүнийг УИХ-аар танилцуулах ёстой ч хугацаа алдаад байна. Ард түмний дунд бухимдал үүсгээд байгаа асуудлаар Түр хороо байгуулж чадахгүй ийм нөхцөл байдал үүсээд байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай зэрэг тогтоолууд батлагдах ёстой. Энэ мэтчилэн цаг хугацаатай, хууль тогтоомжууд хэрэгжиж чадахгүй бодитой нөхцөл байдал үүсч байгааг Засгийн газрын тэргүүнд сануулж байна гэлээ. 

Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг бүтэн цаг хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын  ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрснийг мэдэгдээд нийт ард иргэдээсээ хүлцэл өчлөө.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
бб саяхан Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top