x

"Хонгил"-ыг хэн нь үүсгэсэн бэ?

Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өнгөрөгч долоо хоногт Eagle News телевизийн ярилцлагад орсон. Тэрээр уг ярилцлагадаа “Элбэгдорж, Дорлигжав, Хурц гэдэг хүмүүс шударга бусын хонгил үүсгээд баахан хүнийг шидчихсэн л юм ярьдаг. Шударга бусын хонгил гэж хамгийн их ярьж байгаа манай Н.Алтанхуяг чинь өөрөө энэ хонгилыг үүсгэсэн хүн шүү дээ. Ерөнхий сайд байхдаа хуульд өөрчлөлт оруулаад прокурорын мөрдөнг АТГ-т аваачаад өгчихсөн юм. Тэр үеэс эхлээд АТГ бурантгийг нь эвхээд тавьсан тэмээ шиг болсон доо. Шаардлага тавьсан манай прокуроруудыг хүртэл эргүүлээд сүрдүүлж эхэлсэн. Харин Н.Алтанхуяг маань өөрөө Ерөнхий сайдаас буусныхаа дараа “прокурорын мөрдөнг дахин байгуулья” гээд хууль санаачлаад явж байлаа” хэмээн ярьсан билээ. 

Харин түүний өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр өөрийн цахим хуудсаар “Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг Засгийн газраар хэлэлцэхийг гурван удаа хойшлуулсан. Авилгатай тэмцэхийг дэмжиж байна, энэ хуулийг дэмжихгүй байна гэж байж билээ. Прокурорын мөрдөнг устгаж, “Шударга бусын хонгил” үүсгэсэн хүмүүсийг энэ албан бичгээс харж болно. Жүжиг жүжигээрээрээ л дуусдаг. Батзандан, Баасанхүү, Хүрэлбаатар, Хаянхярваа!” хэмээн жиргэсэн байна.

Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболдод хаяглаж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн албан бланк дээр хэвлэсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих тухай бичигт УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гарын үсэг зурсан байна. Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа нарын хувьд үүнээс хойш яг 10 сарын дараа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах кноп дарсан АН-ын гишүүд билээ.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хуулийг дэмжихгүй” гэсэн нь үнэн байж магадгүй. Учир нь уг хуулийн төслийн захиалагч нь тухайн үед АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц гэх бөгөөд Засгийн газраас дэмжлэг авахгүй гурвантаа буцсан хуулийн төслийг эцэст нь АТГ-т сул талаа атгуулчихаад байсан нөхдөөр өргөн бариуллаа гэлцэж байв. Хуулийн төсөл өргөн баригдсанаасаа хойш тавхан хоногийн дотор (2014 оны нэгдүгээр сарын 24) батлагдсан нь ч тэр, түүнийг маш яаралтай батлуулах шаардлага өөр хэн нэгэнд, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байсан байж магадгүй.

Хуулийн төслийг батлуулахгүйн тулд Д.Дорлигжав УИХ-ын дарга, АТГ-ын дарга гээд байж болох бүх хүн лүү утас цохисон боловч Ерөнхийлөгч ганцаараа Сочид өвлийн олимп үзээд явж байсан байгаа юм. Учир нь тухайн түүний томилсон АТГ-ын дарга, УЕП хоёрын дунд эрх мэдлийн асуудал үүсээд, таарамжгүй байсан үе. Нэгнийхээ шалгаж байгаа хэргийг татаж аваад хаадаг барьдаг гэсэн юм яригдаж л байсан. Д.Дорлигжав ч өөрөө сүүлд өгсөн ярилцлагадаа тийм тохиолдол байсан гэдгийг үгүйсгээгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Уржигдар 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top