x

Ерөнхийлөгчийн Италид хийсэн төрийн айлчлал өндөрлөж, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэн Хамтарсан тунхаглал гаргав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донгиутай уулзаж, манай улсын санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан “Бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн” нээлтэд оролцов. Боловсрол, шинжлэх ухаан соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах тухай болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Ром хотноо Итали-Монголын бизнес форумыг зохион байгуулж, Морин хуурын найрал уран бүтээлээ толилуулав. Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх онд манай улсад төрийн айлчлал  хийхээ нотоллоо.

Төрийн айлчлалын дүнд Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэв.

-Бүгд Найрамдах Итали Улс нь манай улсын хувьд Европын Холбооны гишүүн орнуудаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дараа “Стратегийн түншлэл” тогтоосон хоёр дахь орон боллоо.

-Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг, амлалтаа нотоллоо.

-Дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулж, Парламентын бүлгүүдийн харилцааг дэмжинэ.

-Монгол, Итали болон Европын Холбоо хооронд 2017 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд улам идэвхтэй хамтарна.

-Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

-Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг тэлнэ.

-Экспортыг нэмэгдүүлэх шинэ гарц нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөөц, бололцоог ашиглана.

-Хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ бий болгоно.

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжинэ.

-Эрчим хүчний сүлжээ, тээвэр, логистик, ус болон хог хаягдлын менежментийн тогтолцоо, мэдээлэл, харилцаа холбооны технологи, эрүүл мэнд зэрэг салбарын хөгжлийг дэмжинэ.

-Аюулгүй, сөрөн тэсвэрлэх чадвар бүхий мэдээллийн технологийн дэд бүтэц, дижитал шилжилт, төрийн үйлчилгээг дэмжих ухаалаг шийдэл болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлнэ.

-Газар, ус, хог хаягдлын тогтвортой менежмент зэрэг байгаль орчны хамгааллын хамтын ажиллагааг дэмжинэ.

-Ашигт малтмал болон түүхий эдийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

-Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулна.

-Онцгой байдал, иргэний хамгаалалт болон эрсдэлийн менежментийн хамтын ажиллагааг дэмжинэ.

-Захиргаа, шүүх болон эрхзүйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Европын Холбооны хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд Итали Улс дэмжлэг үзүүлнэ.

-Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

-“Милан-Кортина 2026” өвлийн олимп, паралимпын наадамд түшиглэн спорт болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Биткоины ханш 6.4 хувиар өсөв 36 мин Украинд зориулан 4 тэрбум ам.долларын зэвсэг худалдан авна 38 мин “Хасын хүлэгүүд” баг Тайваньд ээлжит тоглолтоо хийнэ 39 мин "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт хэлэлцүүлэг болно 40 мин Д.Трамп: Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 41 мин Ерөнхийлөгчийн Италид хийсэн төрийн айлчлал өндөрлөж, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэлээ 42 мин Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл цахим хөгжил, инновацын салбарт өргөжөнө 43 мин Манай улсад 138 орны 37 мянга гаруй иргэн оршин сууж байна 44 мин Хүнс, тэжээлийн дэмжлэгийг нэн шаардлагатай өрхүүдэд үзүүлнэ 51 мин “Foodex Japan 2026” олон улсын хүнсний үзэсгэлэн Токио хотод болно 52 мин 15 дугаар сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад орлоо 53 мин Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг шинэчилнэ 55 мин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо 57 мин Өсвөрийн шигшээ баг Сочид болох лигийн аваргад оролцоно 59 мин Элсэлтийн өвлийн шалгалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ 1 цаг 2 мин Монголын жүдочид Токиогийн их дуулгад оролцохоор мордлоо 1 цаг 2 мин Хамгийн ихээр худалдагддаг онгоцны элдэв асуудлаас болж Airbus-ийн хувьцаа 11%-иар уналаа 2 цаг 18 мин Путин, Уиткофф нар Кремльд таван цаг хэлэлцсэн ч уулзалтын дэлгэрэнгүйг нууцлав 2 цаг 22 мин Их Британийн эдийн засгийн уналт Ерөнхий сайдын рейтингийг бууруулж байна 2 цаг 28 мин УИХ өнөөдрийн хуралдаанаар гурван чухал хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 56 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Янжуурын утаа ярьж суух цаг яг мөн үү? Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ
Top