Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Одоогоор ямар үндэслэлээр түүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа ч түүний МАН-ын Бага хурал дээр хэлсэн үгээс болж "Засгийн газрынхаа эсрэг ажилласан" хэмээн хариуцлага тооцсон байх магадлалтай байна.
Б.Энхбаяр нь 2016 оны наймдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдохоосоо өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.




Сэтгэгдэл (3)