x

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа албаны төлөөлөгчид “Эх орны хүндэтгэлийн цогцолбор”-т зочилж, “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ром хотын төв, Венецийн талбайд байрладаг цогцолборыг олон жилийн дайн, тэмцлийн дараа буюу 1861 онд тархай бутархай вант улсуудыг нэгтгэж, орчин үеийн Италийн үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн Хоёрдугаар Витторио Эммануэлэ хааны дурсгалд зориулан байгуулсан түүхтэй. Витторио Эммануэлэ хааныг Италийн ард түмэн “Улс төрийн нэгдлийн эцэг” хэмээн үздэг байна.

1885 оноос 50 гаруй жилийн турш барьж бүтээсэн цагаан гантиг чулуун цогцолбор өдгөө түүх, архитектурын төдийгүй үндэсний бахархал, эв нэгдлийн илэрхийлэл болжээ. “Нэр нь үл мэдэгдэх бунхан” нь Италийн ард түмний тусгаар тогтнол, итгэл үнэмшил, эх оронч үзлийн бэлгэ тэмдэг бөгөөд үүрд мөнхийг бэлгэдсэн мөнхийн гал асаалттай байдаг. Үндэсний томоохон баяр, төрийн ёслолын үеэр төр, засгийнх нь тэргүүн болон тус улсад айлчилж буй гадаадын улс орны тэргүүн нар цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай юм гэж ЕТГ-аас мэдээллээ. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох улс төр, нийгэм, соёлын гол үйл явдлууд 1 мин Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжүүүдийг Монгол руу тээвэрлэхэд бэлэн болжээ 9 мин Н.Баярсайхан: Төгрөгийн ханшийн доройтлыг зогсоох боломжтой 30 мин Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн 37 мин “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ 42 мин Үндэслэлгүй үнэ 15 цаг 58 мин Төр нь нийгмээ зориуд энэ зам руу сошиалаар хүзүүдэж чирсэн 16 цаг 12 мин Ц.Энхбатад оноосон бүх насаар хорих ялыг хэвээр үлдээжээ 16 цаг 15 мин Томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлд 1280 ор дэлгэв 16 цаг 23 мин Самарканд дахь CITES-ийн чуулганд Монгол Улс ховор амьтны хамгааллын байр сууриа илэрхийлэв 16 цаг 24 мин Сингапур дунд сургуулийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг бүрэн хориглоно 16 цаг 25 мин Согтуугаар жолоо барьсан 487 хүний холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 16 цаг 28 мин Виза картын мэдээллээр 2.1 тэрбум төгрөг хулгайлсан хэрэг шүүхэд шилжлээ 16 цаг 29 мин Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 423 болжээ 16 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 16 цаг 32 мин “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна 17 цаг 17 мин “Эрдэнэс тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулжээ 17 цаг 19 мин Гэмт хэрэгтэй холбоотой 91 гомдлыг шалгаж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргав 17 цаг 21 мин Налайх дахь 140-р цэцэрлэгийн 50 ортой өргөтгөл ашиглалтад орлоо 17 цаг 21 мин Дашинчилэн сум шинэ эмнэлэгтэй болж, яаралтай тусламжийн хүртээмж сайжрав 17 цаг 22 мин
iИх уншсан
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохио... МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ т... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх дол... “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэл... Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнт... “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж... А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгэ... “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэ...
Top