x

Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 41 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа даргалсан бөгөөд Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, манай улсын мал аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагаврууд, эдийн засгийн таагүй нөлөөнд мэдрэг байсаар байгаа бөгөөд цаашид ч үүсэж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, цаг үеийн шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүлсээр ирснийг онцолж байлаа. Тухайлбал, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 2014-2025 оны хооронд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт найман удаа тусгайлан хууль гаргаж зохицуулж ирсэн байна. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан гэв.

Дээрх хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтворжсон эерэг үр дүн гарсан боловч энэ нь улаанбуудайн гурил үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөөд зогсохгүй, манай улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг болох хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, цаашлаад салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн тасалдал үүсгэх нөхцөл байдал бүрдсэнийг сайд танилцуулгаад онцлоод Монгол Улсын Их Хурлын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн чуулганаар дээрх арга хэмжээг зогсоож, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан гэлээ.

2025 оны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас улбаалан байгалийн хадлан, өвс тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Иймээс баруун бүсийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл болон нэр бүхий 64 гишүүнээс Баян-Өлгий аймгийн Цагаан нуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаанбуудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг болгохыг хүссэн санал хүсэлтийг ирүүлээд байна. Иймд хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулахад тухай бүр Засгийн газрын хүрээнд шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай тул тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт найман удаа тусгайлан хууль гаргаж зохицуулж ирснийг танилцуулгад дурдсаныг онцлоод цаашид баруун бүсийг хүнсний тэжээл, гурилаар тогтвортой хангахад салбарын яамнаас баримталж буй бодлогыг тодруулав. Мөн тэрбээр цаг уурын хүнд нөхцөл байдалтай уялдуулан баруун бүсийн мал аж ахуйд чиглэсэн газар тариалан, тэжээлийн ургамлын тариалалт, нийлүүлэлтэд төрийн дэмжлэг үзүүлэх, ялангуяа усжуулалтын асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна гэв.

Салбарын сайд Ж.Энхбаяр хариултдаа хуульд Б.Заяабал гишүүн чухал асуудлыг хөндөж буйг тэмдэглээд хууль, эрх зүйн орчин тогтвортой байж, улаанбуудайн тариалалт, гурил, малын тэжээлийн үйлдвэрлэл тогтворжих тэрхүү эдийн засгийн нөхцөлийг нь бүрдүүлэх гол орон зай нь татварын хамгаалалт, татварын бодлоготой холбоотой гэв. Иймд баруун таван аймгийг хангаж байсан Баруунтурууны сангийн аж ахуй босгох зайлшгүй бодлого хэрэгтэй байна. 30 гаруй мянган га хоосон талбайд тэжээлийн таримал тарихад баруун бүс нутагт зуд гэдэг ойлголт үндсэндээ дуусна гэж байлаа. Мөн тэжээл тарьсан малчид, хоршоод, фермерүүд, аймаг орон нутагт зуд гэдэг ойлголт байхгүй байгааг дурдаад энэ бодлогоо тууштай  баримталж, эргэлт буцалтгүй байх нь зүйтэй гэв. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас усжуулалтын арван томоохон төсөл хэрэгжүүлэхийн долоог нь баруун бүс рүү чиглүүлсэн гэдгийг сайд хариултдаа тодотгосон.  

Ингээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 44 мин Монгол, БНХАУ-тай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана 49 мин Улаанбаатарт томуугийн амбулатори уртасгасан горимоор ажиллаж байна 51 мин Гэр хороололд гарч буй гал түймэр нийт дуудлагын 60 хувийг бүрдүүлж байна 52 мин Шатахууны нөөцийг тогтмол байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв 54 мин Засгийн газар “Багахангай–Хөшигийн хөндий” төмөр замын дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэв 55 мин Гурил, тэжээлийн татварын зохицуулалтын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 57 мин Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 2 цаг 53 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 2 цаг 54 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 2 цаг 57 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 3 цаг 0 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 3 цаг 1 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 3 цаг 6 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 3 цаг 7 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 4 цаг 3 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 4 цаг 22 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 4 цаг 23 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 4 цаг 25 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 4 цаг 28 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 4 цаг 54 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top