x

Ц.Сандуй: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байна

Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүр дуулиантай эхэлсэн, хүлээлт үүсгэсэн МАН-ын Бага хурал “хоосон хонгио” дуугаргаад дууслаа?

-Саяын Бага хурлыг би их хүлээж очсон. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргачихна лээ. Нам ийм болно гэж би бодож байгаагүй. Бага хурал дээр суугаад харж байхад найз нөхөд бие биетэйгээ үг дуугарахгүй зөрж байна. Тэдний буруу юу байхав. Нэг хэсэг нь хуучин даргаа дэмжмээр байдаг, нөгөө хэсэг нь шинэ даргаа дагамаар байдаг. Сонгуулийн дараа бид тэр зааланд найз нөхөд бүү хэл танихгүй нэгнээ ч тэвэрч баярлаж байлаа. Одоо таньдагтайгаа ч гар барьж чадахаа больсон байна.

Саяын Бага хурал дээр би үгээ хэлэх цаг нь болсон юм байна гэж очсон. Харамсалтай нь, би Бага хурал дээр үгээ хэлж чадсангүй. Олон гишүүд намайг үгээ хэлэх ёстой гэж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн их яригдсан асуудал бол “60 тэрбум” байсан учраас надад хангалттай цаг өгч, сонсох байх гэж бодоод үг хэлэхээр нэрээ бичүүлсэн. Гэтэл надад тавхан минутын хугацаа л өгсөн.

-Намын дарга нь намаа олигархжсан, мафижсан гэсэн маш аюултай үнэлэлт, дүгнэлт өгснийг юу гэж харж байна вэ?

-У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ гэж харагдаж байна. Нэг хоёр хүний хатгаасаар л өнөөдрийн үйл явдал өрнөж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид яаж зүтгэж байлаа. Харин сонгууль удирдаж байсан хүмүүс нь л нөгөө талд ажиллаж байсан нь сүүлд илэрсэн. Херогийн Баатартай ярьсан яриа нь байна. Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрдөг.

Түүнийг нь намын гишүүд, удирдлагууд өнөөдөр яагаад ярихгүй байгаа юм, “Та мундаг, та чадаж байна” гэж У.Хүрэлсүхэд тал засахаас өөр юу хийж байна вэ. Ингэж байгаад өөрөө тэр хонгил руугаа орчих вий дээ. Өнөөдөр намын эсрэг явсан хүмүүс намын толгойд гараад суучихсан байна. Үүнийг би гайхаад л байна. Намын гишүүдээсээ ингэж болдог юм уу гэж асуумаар санагдаад байна.

-МАН-ын дарга, нэр бүхий гишүүд, бүр олон гишүүнтэй бүлэн М.Энхболдыг улс төрөөс зайлуулна гэж байна. Өөрөөр хэлбэл, МАН ганцхан хүнтэй хариуцлага тооцох туцхай ярьдаг боллоо?

-Би М.Энхболд даргыг ямар хүн бэ, хувь мөн чанар нь ямар вэ гэдгийг сайн мэднэ. Ажлыг яаж хийдэг, ямар чадвар, мэдлэг боловсролтой гэдгийг нь мэднэ. Тэр хүнээс намыг эвдрэлцүүлье, хагалъя гэдэг санаа гарахгүй. Намайг зарим нэг үзэл бодол, санаа нийлэхгүй хүмүүстэй санал зөрөхөд “Намын дарга гэдэг бол намын хамт олныг эвлүүлэгч, чиглүүлэгч байх ёстой. Чи буулт хий. Чи хойшоо нэг ухар. Тэр нөхдийнхөө үгийг сонс” гэж хэлдэг байсан.

Би Хотын намын дарга байхдаа нийслэлийн 45 төлөөлөгч, хотоос УИХ-д өрсөлдөх 28 хүнийг сонгох эрхтэй байсан. Манай намд фракц гэж байдаггүй учраас тэрний хүн, энэний хүн гээд бүх хүнийг гомдолгүй байлгах, гол гол чиглүүлэгч хүмүүсийн бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүхийн ч, Д.Сумъяабазарын ч, Д.Амарбаясгалангийн ч хүмүүсийг дэвшүүлсэн.  Би өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг дэвшүүлэх боломж байсан ч тэгээгүй.

-У.Хүрэлсүх, А.Ганбаатар та гурвын нарын фото зургийн ард 60 тэрбумын схем харагддаг. У.Хүрэлсүхийн зургийг фотошопоор оруулсан гэж бас яриад байгаа?

-У.Хүрэлсүх дарга тухайн үед Шадар сайд байхдаа А.Ганбаатарын “Шинэ монгол хаад” компанийн байранд өөрийн биеэр ирж энэ ярианд оролцсон гэдгийг нотлох зураг байгаа юм. Сайн хараарай. Ар талд нь тэр 60 тэрбумын гээд байгаа алдарт схем харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Г.Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан гэсэн үг. Тухайн үед НАМЗХ-гийн залуучуудын дунд хагарал болсон.

Та санаж байгаа байх. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоорондоо муудалцаж, хүнд байсан үе. Залуучуудын холбооны энэ хагарал гүнзгийрч, хоёр хуваагдвал нам ч гэсэн хоёр хуваагдах аюултай юм байна гэдгийг би харж байсан. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх гээд намын хоёр том лидер муудалцаж болохгүй юм байна гэдгийг бид гурав ярилцаж байсан.

Тэгээд У.Хүрэлсүх даргыг манай өрөөнд урихдаа ярианы сэдэв болгоод л Г.Доржзодовын төслийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй. Сайн байна. Үүнийгээ чи хэрэгжүүлэх юм уу” гэж асуусан. “Яахав ээ, зөгнөлт юмнууд наана чинь зөндөө бий” гэж би хариулсан.

Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа. Үүнийг бусад бүх нам дээр ч ярьдаг гэдгийг одоо болж байгаа олон үйл явдлууд харууллаа.

-Та НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгөөд жил гаруй боллоо. Одоо л дуугарч байх шиг байна?

-Улс төр намайг оролдоод байна гэдэг дээ. Тэрэн шиг л юм болоод байна. Осолд орж гэмтсэн учраас хэсэг чимээгүй байсан. Нэг жил эмнэлгээр явсан. Тэгтэл намайг хараад муулаад эхэлсэн. Тэгээд юу болсныг ярья гэж бодсон. Дуугүй байхаар өөрөө буруутан мэт харагдаад эхэлсэн. Би сонгуульд ялахын тулд чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байсан. Өнөөдөр тэр чөтгөрүүдийнхээ хоол нь боллоо.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 13 цаг 8 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 14 цаг 49 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 15 цаг 19 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 15 цаг 38 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 19 цаг 10 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 19 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 19 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 21 цаг 1 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 21 цаг 10 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 21 цаг 19 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 21 цаг 25 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 21 цаг 43 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 22 цаг 3 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 22 цаг 9 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 22 цаг 14 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 22 цаг 19 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 22 цаг 39 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 23 цаг 26 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Өчигдөр 08 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top