x

Түр хорооны гишүүдийг Оюу толгойн уурхайтай биечлэн танилцахыг урьжээ

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулсан. Түр хороо ирэх арванхоёрдугаар сарын 8-12-нд УИХ-ын Нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлоод байгаа. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Түр хорооны гишүүдэд Оюу толгойн уурхайтай биечлэн танилцах урилгыг "Оюу толгой" хувьцаат компаниас хүргүүлжээ.

Уг урилгад,

"Оюу толгой" компани нь Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, түүний хамрах хүрээний дагуу үйл ажиллагааг гүнээ хүндэтгэн, шаардсан мэдээллийг тухай бүр хүлээлгэн өгч, хамтран ажилласаар байгаа ба цаашид ч ил тод хамтарч ажиллах эрмэлзэл дүүрэн байна.
Түр хорооны гишүүдийг уурхайтай биечлэн танилцах урилгыг бид өнгөрсөн 10 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн бөгөөд тус Түр хорооноос Нээлттэй сонсгол зарласантай холбогдуулан Оюу толгойн уурхайн цогцолборт зочлох урилгыг дахин хүргүүлээд байна.  

Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай биечлэн танилцах нь дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Ил болон гүний уурхайгаас бүрдсэн цогц зэсийн бизнес Оюу толгойн уурхайтай биечлэн танилцаж, илүү гүнзгий ойлголттой болох,
  • Гүний уурхайн  бүтээн байгуулалт, тогтвортой үйл ажиллагааны нарийн ярвигтай байдал, урт хугацааны үйл ажиллагаатай холбоотой боломж эрсдэлүүдийн талаар ойлголттой болох,
  • Онтре лиценз, түүний ач холбогдол, хүлээгдэж байгаа шийдвэрүүдийн талаар бүрэн зураглал авах,  
  • Оюу толгойн хамт олонтой уулзаж ярилцах, Ханбогд сумын хөгжил дэвшил, тогтвортой хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалттай танилцах зэрэг ач холбогдолтой юм... гэсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 37 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 46 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 55 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 2 цаг 0 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 19 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 39 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 44 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 49 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 55 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 15 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 4 цаг 2 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 46 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 53 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top