x

Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, тус парламентын бүлгийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег урьж уулзлаа.

Олон зууны найрсаг, уламжлалт харилцаатай БНЭУ манай хамгийн том гуравдагч хөрш болохыг уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Б.Найдалаа онцолж, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлсэн өргөн агуулгатай болсныг цохон тэмдэглэв. Төрийн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийлсэн захидлыг Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгээс тус улсын парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга, ноён Ом Бирлад илгээснийг тэрбээр мэдэгдэж, Лок Сабхад Энэтхэг-Монголын парламентын бүлгийг байгуулж буйд талархал илэрхийлэн, тус бүлгийн гишүүдийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг улам өргөжин тэлж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүд, тэр дундаа газрын тос, мэдээллийн технологи, шашин, соёл зэрэг олон талыг харгалзан гишүүдийнхээ тоог өргөжүүлж байгааг бүлгийн дарга Б.Найдалаа дурдаж, бүх талаар хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхээ нотоллоо. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай улсын хамгийн том төслүүдийн нэг гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир онцолж, Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд онцгой нөлөөтэй энэхүү төслийн хэрэгжилтэд Улсын Их Хурал бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаа гэлээ.

Элчин сайд Атул Малхари Готсурве урьж уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэн хэрэгжүүлж буй БНЭУ-ын компанийн төлбөрийг цаг хугацаанд нь олгох, инженер, ажилтнуудад урт хугацааны виз олгох, тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө 2027 оны дунд үе гэхэд дуусгах зорилт тавин ажиллаж байгаагаа тэрбээр илтгэж, Монголын олон нийт төслийн гүйцэтгэлийг удаашралтай явагдаж буй гэсэн буруу ойлголттой байгааг залруулах шаардлагатай байгааг дурдав. Мөн тэрбээр БНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн сургалтын төв, ерөнхий боловсролын 1200 суудалтай Энэтхэг-Монголын Найрамдлын сургууль байгуулах төслүүд, тус улсын Засгийн газрын болон Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгтэй мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хоёр улсын хооронд өвлийн аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн шууд нислэг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаа одоо байгаагаасаа илүү өргөжин тэлэх боломж бийг талууд харилцан илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 1 цаг 4 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 1 цаг 17 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 1 цаг 18 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 1 цаг 20 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 1 цаг 21 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 1 цаг 26 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 1 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 1 цаг 28 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 1 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 1 цаг 31 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 3 цаг 32 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 3 цаг 33 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 3 цаг 34 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 3 цаг 36 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 3 цаг 39 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 3 цаг 39 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 3 цаг 41 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 3 цаг 43 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 4 цаг 17 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 5 цаг 19 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top