x

ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. 

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 30 хувь, мөн оны аравдугаар сарын 01-нээс 20 хувь, 12 дугаар сарын 01-нээс 25 хувиар тус тус нэмэгдүүлэх саналыг танилцуулжээ. 

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ саналыг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулна. Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын ажилтны үндсэн цалинг 3,5 саяд хүргэхээр болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 10 мин Ормузын хавх 25 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 35 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 55 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 52 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 0 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 16 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 27 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 37 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 46 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 0 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 5 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 7 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 11 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 25 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 16 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 22 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 35 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 22 цаг 31 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 22 цаг 35 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top