x

Монгол, Австрали хоёр улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлээр хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газраас Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар талууд Улаанбаатар хотноо энэ сарын 10-13-нд биечилсэн хэлэлцээ зохион байгуулж байна.

Хэлэлцээг нээж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зэнг нар хэлсэн үгэндээ нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд шилжин амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах чухал ач холбогдолтойг онцоллоо.

Энэ удаагийн хэлэлцээг Монгол Улсын талаас тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, Австрали Улсын Нийгмийн үйлчилгээний яамны Оршин суух болон олон улсын төлбөрийн газрын дарга хатагтай Кэйт Юил ахалж байгаа юм.

Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэн олноор ажиллаж, амьдардаг улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талт хэлэлцээр байгуулдаг. Манай улс ОХУ, БНСУ, Унгар, Бүгд Найрамдах Польш, Улс БНТУ, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байгаа билээ.

Австрали Улсад 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж буй мэдээлэл байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Байгаль 360” төсөл оюутны “Менторшип” хөтөлбөрийн шилдгээр шалгарч тэтгэлэг гардлаа 35 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн суулт хийж буй эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзжээ 37 мин Вьетнам улсыг зорих монгол иргэдийн тоо 50 гаруй хувиар өсжээ 39 мин К.Роналду 2026 оны дэлхийн аваргаар зодог тайлахаа мэдэгдлээ 41 мин “Эрдэм хакатон-2025” тэмцээнд шилдэг дөрвөн төсөл тодорлоо 45 мин Л.Түдэвийн тухай “Мятаршгүй, яндашгүй, элэршгүй” дурсамжийн ном хэвлэгдлээ 47 мин Хүнсний худалдааны борлуулалт 10.9 их наяд төгрөгт хүрэв 48 мин Монголын баг “Physical: Asia” шоуны шилдэг дөрөвт багтлаа 50 мин Монгол, Австрали хоёр улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлээр хэлэлцэж байна 2 цаг 0 мин Төрийн албаны IV улирлын ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2 цаг 5 мин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа 2 цаг 6 мин Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн хэлэлцээрийг Засгийн газар хэлэлцэж эхэллээ 2 цаг 7 мин Дэлхийн сүүлчийн үлэг гүрвэлүүдийн нэгийн араг ясыг 4 сая ам.доллараар худалдахаар болжээ 2 цаг 20 мин МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай 2 цаг 37 мин Өнөөдөр УИХ-ын чуулганаар дэд даргын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ 2 цаг 38 мин Эрдэмтэд дэлхийгээс тойрог зам руу квант холбоо амжилттай үүсгэжээ 2 цаг 40 мин С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй 2 цаг 43 мин Улаанбатарт өдөртөө 3 хэм хүйтэн 2 цаг 44 мин Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 18 цаг 3 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 18 цаг 4 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top