x

А.Ундраа: Бага хурлын гишүүд УИХ-ын бүрэн эрхэд халдаж болохгүй

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал хатуу чанд хамгаалалтын дор хаалтай үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэүлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлаар Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж байгаа тухай хуралд оролцож буй УИХ-ын гишүүн А.Ундраа хэллээ.

А.Ундраа:

-УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудал УИХ-ын эрх мэдэлд байдаг. Бага хурлын гишүүд үүнд оролцох ёсгүй. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын Бага хурлын гишүүд дунд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулж байгаа нь хууль зөрчсөн явдал болж байна. Тиймээс би Бага хурлын гишүүний хувьд хууль бус асуудал руу Бага хурлын гишүүдийг турхирч болохгүй гэдэг байр сууриа илэрхийлчихээд гарч ирлээ. 

-УИХ-ын даргыг ямар үндэслэлээр чөлөөлөх хуулийн заалттай вэ?

-Нас барсан, эсвэл эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлнө гээд хуулинд тодорхой заачихсан байгаа. Энэ хуулийнхаа хүрээнд асуудлыг шийднэ үү гэхээс биш намын Бага хурал хууль зөрчсөн санал хураалт явуулж болохгүй. Бага хурлын гишүүд ийм хууль зөрчсөн үйлдэл хийх вий гэж болгоомжилж байна.

-Заалны уур амьсгал ямар байна? Маш өндөр хамгаалалт гаргасан байна? 

-Би өмнө нь өндөр хэмжээний хамгаалалттай хуралдаан үзсэнгүй. Заалнаас гарч ирэх хоронд хоёр ч хамгаалалтын компанийн хамгаалагчтай таарлаа. Энэ хамгаалалтын компанитай хэн ямар учраас гэрээ хийснийг мэдэхгүй байна. Боксын 200 орчим тамирчин авчирсан сураг байна. Хэнийг нь хэнтэй нь маргалдуулж, тэмцэлдүүлэх гэж ийм бэлтгэл ажил хийгээд байна вэ гэдэг ойлгомжгүй, түгшүүртэй байна.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавигдсан уу?

-Одоогийн байдлаар тийм асуудал тавигдаагүй байна.

-МАН-ын 7 гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан гэдэг үнэнэ үү?

-Намын Хяналтын хороо хуралдаад УИХ-ын долоон гишүүнийг намаас хөөх асуудал яригдсан. Хэсэг хугацааны өмнө. Яг өнөөдрийн байдлаар шийдвэр гарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (202.21.106.123)
    Энэ муу тэнэг Ундраа авгай авилгачийг өмөөрч байхаар цуг зайлчих.БГД н иргэдийн итгэл сэтгэлийг уландаа гишгэсэн балай авгай.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зонхов (64.119.20.195)
    Нийгэм хэний эсрэг байгааг ойлгочих чадваргүй доктор гээд байгаа шүү. Авилгачдыг өмөөрсөн харалган авгай ийм их хурлын гишүүн байснаас эрдэмийн ажилаа хийсэн дээр дээ Ах дүү юм бол шууд тэр Миеэ дээ огцороо ахаа гээд хэлчих
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochin (211.33.18.32)
    Hujaa avgai
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.234)
    Юу яасан УИХ-ын бүрэн эрх вэ НОВШЫН АВГАЙ... НААНА ЧИНЬ МОНГОЛ УЛС, ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС УЛАНД ГИШГЭГДЭЭД БАЙНА.. ЧАМ ШИГ БОЛОЙ ЮМ ЯАЖ ИЙМ ҮГ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА. ЧИ ч "Ми ОВОГТ"- н шээс долоогч байхаа....
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
  • чоогоо (66.181.160.44)
    энхболдын хамаатан ундармаа намаа бус төрөө бус төрлөө хамгаалах нь зүйн хэрэгбизээ.
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
бб 2 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо Уржигдар 17 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна Уржигдар 17 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй Уржигдар 17 цаг 40 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав Уржигдар 17 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Уржигдар 17 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв Уржигдар 17 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Уржигдар 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Уржигдар 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Уржигдар 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Уржигдар 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Уржигдар 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Уржигдар 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Уржигдар 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Уржигдар 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Уржигдар 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Уржигдар 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Уржигдар 13 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top