x

Харвардад гадаад оюутан суралцуулахыг хориглолоо

Харвардын их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэн суралцуулахыг хориглох шийдвэрийг Д.Трампын засаг захиргаа гаргасан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм тус их сургуульд олгосон гадаадын оюутан сургах зөвшөөрлийг нэн даруй цуцлахыг тушаасан бөгөөд “хүчирхийлэл, еврейчүүдийг үзэн ядах үзлийг өөгшүүлсэн”, мөн "Хятадын Коммунист намтай хамтран ажилласан” гэж Харвардын их сургуулийг буруутгасан байна.

Ингэснээр тус их сургуулиас АНУ-д нэвтрэх оюутны визийг олгоход шаардлагатай бичиг баримтуудыг гадаадын оюутнуудад олгох боломжгүй болно. Түүнээс гадна Харвардад одоо сурч буй гадаадын оюутнууд өөр их сургуульд шилжин суралцах ёстой бөгөөд эс бөгөөс АНУ-д оршин суух эрхгүй болох юм.

Харвардын их сургуулийн захиргаанаас Трампын засгийн газрын шийдвэрийг “хууль бус, өш санасан шинжтэй” гэж тодорхойлсон байна. Өнөөдөр тус сургуульд 140 улсын 7 мянга орчим оюутан суралцаж байгаа нь нийт оюутнуудын дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлж байна.

Ерөнхийлөгч Трамп энэ оны дөрөвдүгээр сарын дундуур холбооны төсвөөс тус сургуульд олгодог 2,2 тэрбум долларын санхүүжилтийг зогсоосон. Ингэхдээ “Америкийн үнэт зүйлсүүдэд дайсагнан ханддаг гадаадын оюутнуудыг хүлээн авахаас татгалзах, еврейчүүдийг үзэн ядах үзэл болон үзэн ядалтын бусад хэлбэрийг өөгшүүлсэн агуулгууд сургалтын хөтөлбөрт байгаа эсэхэд хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт хийлгэхийг” Харвардаас шаардсан байна. Харин их сургуулийн захиргаа эл шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, шүүхэд гомдол гаргажээ.

Трампын засаг захиргаа зөвхөн Харвард төдийгүй бусад 60 их сургуулийг “зүүний либерал үзэл суртлыг дэлгэрүүлж байна” хэмээн буруутгасан бөгөөд ойрын үед эдгээр сургуульд хязгаарлалт тогтоож магадгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Мунзуй” Г.Нямдоржийн хэрэг дахин шүүхэд шилжлээ 8 мин Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ 30 мин АНУ-д гадаадын тусламжийн USAID агентлаг хаагдаж байна 38 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ 53 мин Сүхбаатар дүүрэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгыг буулгууахаар боллоо 1 цаг 9 мин Энэ жил 62 сая мал өвөлжих тооцоо гарч, өвлийн бэлтгэлийг бүсчилж зохион байгуулахыг үүрэг болгов 1 цаг 15 мин Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 1 цаг 26 мин Нөөлөг салхины улмаас Дорнод аймаг айлын гэр нуржээ 1 цаг 29 мин Замын хөдөлгөөний хяналтаар улсын дугааргүй 72 тээврийн хэрэгслийн зөрчил илэрлээ 17 цаг 40 мин Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтийн 3.6 хувийг бүрдүүлжээ 17 цаг 43 мин “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” Сүхбаатарын талбайд болно 17 цаг 47 мин 26 орны төлөөлөгч оролцсон “Кибер сургуулилт-2025” эхэллээ 17 цаг 49 мин 2026 оны төсвийн төсөлд нийцлийн аудит эхэллээ 17 цаг 52 мин “Эрдэнэс Монгол” ХХК шинэ удирдлагатай боллоо 17 цаг 54 мин Монгол, Хятад, Оросын Төрийн тэргүүн нарын VII уулзалт болов 18 цаг 45 мин Г.Занданшатар: НӨАТ-ыг 100 хувь буцаан авдаг болно 20 цаг 5 мин 0-4 насны 3087 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна 20 цаг 59 мин Японы оюутнууд Улаанбаатарт судалгаа хийж байна 21 цаг 5 мин Газар хөдлөлтийн улмаас Афганистаны тосгод сүйрч, аврах ажиллагаа үргэлжилж байна 21 цаг 8 мин Шилэн дансны ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө 21 цаг 10 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хор... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top