x

Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа

Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр, Пёньяны армийн албан ёсны төлөөлөгчид анх удаа өөрсдийн цэргүүдийг Оросын талд байлдаанд оролцуулсан гэдгийг баталжээ. Уг мэдэгдэлд дурдсанаар, тэд удирдагч Ким Жон Уны тушаалаар Оросын Курск мужийг "бүрэн чөлөөлөх" ажиллагаанд оролцсон байна.

Энэ мэдээлэл нь Оросын Зэвсэгт хүчний штабын дарга Валерий Герасимов Курск дахь эсрэг давшилтын үеэр Хойд Солонгосын цэргүүдийн "баатарлаг"-ийг сайшаасан мэдэгдэл хийсний хэдхэн хоногийн дараа гарч байгаа бөгөөд энэ нь Москвагийн зүгээс тэдний оролцоог анх удаа олон нийтэд хүлээн зөвшөөрсөн явдал болж байна.

Гэсэн хэдий ч Москва Курскийн баруун хэсгийг бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдсэн нь Украин талаас эрс үгүйсгэгдсэн байна.

Өмнөд Солонгос болон Барууны тагнуулын байгууллагууд өнгөрсөн жил Хойд Солонгос Курск руу хэдэн мянган цэрэг илгээсэн талаар мэдээлж байсан. KCNA агентлагийн тайлбарласнаар, цэргүүдийг илгээх шийдвэрийг Пёньян болон Москвагийн хооронд байгуулсан харилцан хамгаалалтын гэрээний хүрээнд гаргажээ.

Ким Жон Ун "Эх орныхоо нэр төрийг төлөөлөн шударга ёсны төлөө тэмцсэн бүх хүн бол баатрууд" хэмээн мэдэгдсэн талаар KCNA уламжилжээ. Мөн тэрбээр Курск муж дахь үйл явдлыг "цусны холбоогоор баталгаажсан найрамдал" гэж тодорхойлон, энэ нь хоёр улсын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолжээ.

Харин Курск дахь үүргээ дуусгасны дараа Хойд Солонгосын цэргүүдийн ирээдүй хэрхэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Хойд Солонгосын цэргүүдийг илгээсэн талаарх анхны мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард, Ким Жон Ун болон Владимир Путин нарын харилцаа улам нягтарсны дараахан гарч байсан. Тухайн үед хоёр тал харилцан "довтолгоонд өртвөл туслалцаа үзүүлэх" тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

Барууны албаныхны үзэж байгаагаар, Хойд Солонгосоос илгээсэн 11,000 орчим цэргийн дор хаяж 1,000 хүн гуравхан сарын хугацаанд амь үрэгдсэн байна. Хойд Солонгосын цэргүүд ихэвчлэн “Штурмын корпус” хэмээх "элит" ангиас бүрдсэн боловч орчин үеийн байлдааны нөхцөлд бэлтгэл хангалтгүй байсан гэж үзэж байна.

Британийн хуучин хуягт танкийн командлагч, хурандаа Хамиш де Бреттон-Гордон:

"Эдгээр нь үндсэн бэлтгэлтэй төдий цэргүүд бөгөөд тэднийг удирдаж буй орос офицеруудтай хэл, тактикийн хувьд ойлголцохгүй байна" гэж онцолжээ.

Гэсэн хэдий ч Украины Зэвсэгт хүчний командлагч генерал Александр Сырский өмнө нь Хойд Солонгосын цэргүүд Украины фронтод томоохон сорилт үүсгэж буйг анхааруулсан юм.

Тэрбээр Украины TSN Tyzhden мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа:

"Эдгээр нь олон тооны, өндөр урам зоригтой, сайн бэлтгэгдсэн цэргүүд бөгөөд довтолгооны ажиллагаа идэвхтэй явуулж байна. Тэд Зөвлөлтийн үеийн тактикийн дагуу үйлдэл хийж байгаа. Тооны хүчээ ашиглаж байна" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (103.57.93.190)
    Manai mongol iim gereetei baisanshdee 39-45 ond gereenii daguu l oros ah nsr amia zolij baisiin 1979 ond ch bas hytadtai alaltsah duhsun bh shuu oros bol aguu guren ymarch baisan mongol uls udii zeregtei bgaa ni ofos uldiin ach tus ih bii shuu manai amerik ah nariin doodoh mongol ardchilagch nar l otosiig uzej chadadgui bolhoos ard tumen bol orosuufiig hairlan hundlej yvdiin shuu
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.190.200)
    оросын талд байлдаж л байг л дээ хоорондоо зохицоод хамтрахад болрхгүй юм байхгүй ш дээ
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 50 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 50 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 51 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 53 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 54 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 55 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 1 цаг 1 мин ХЗХ: Амь, Амьдрал 2 цаг 27 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 3 цаг 40 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 3 цаг 44 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 3 цаг 46 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 3 цаг 49 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 3 цаг 50 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 3 цаг 52 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 3 цаг 53 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 3 цаг 55 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 4 цаг 1 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 4 цаг 2 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 4 цаг 3 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 4 цаг 4 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top