x

Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо

Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол болж өндөрлөлөө. Энэхүү ёслолд Монгол Улсын төр засгийг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, хүндэтгэл илэрхийллээ. Пап Францис буюу Буэнор-Айресийн хамба Хосе Марио Берголио 2013 онд Папаар өргөмжлөгдсөнөөсөө хойш дэлхий даяар энх тайван, ард түмэн хоорондын харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх, энэрэл нигүүлслийг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд анх удаа төрийн тэргүүний түвшинд айлчлал хийгдсэн бөгөөд 2023 онд Пап Францис Монголд айлчилж, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн түүхэн үйл явдал болж байлаа. Айлчлалын үеэр тэрбээр Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн онцолж, дэлхий нийтийн энх тайван, амар амгалангийн төлөөх Монголчуудын хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна.

Сүүлчийн замд нь үдэх ёслолд дэлхийн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирж оролцсон талаар Гадаад харилцааны яам мэдээлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 9 цаг 13 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 10 цаг 43 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 11 цаг 35 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 11 цаг 38 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 11 цаг 40 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 11 цаг 41 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 11 цаг 43 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 11 цаг 47 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 11 цаг 48 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 11 цаг 51 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 13 цаг 39 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 14 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 11 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 14 цаг 16 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 цаг 25 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 14 цаг 27 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 14 цаг 31 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 15 цаг 56 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 16 цаг 12 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 16 цаг 13 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top