x

Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол шуудан ХК-тай хамтран гаргаж буй шуудангийн маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны “Их Номин” танхимд зохион байгуулав.

Уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Францын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов. 

Гадаад улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Монгол Шуудан ХК-тай хамтран дурсгалын маркийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлдэг уламжлалтай. Мөн дипломат харилцааны ойг тэмдэглэх хүрээнд Олон улс судлалын хүрээлэн, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. 

Монгол, Францын хооронд 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд энэ оны турш Улаанбаатар, Парис хотод цуврал арга хэмжээг зохион байгуулна гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 9 цаг 11 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 10 цаг 41 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 11 цаг 33 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 11 цаг 36 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 11 цаг 37 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 11 цаг 39 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 11 цаг 41 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 11 цаг 44 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 11 цаг 46 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 11 цаг 48 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 13 цаг 37 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 14 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 9 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 14 цаг 13 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 цаг 23 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 14 цаг 25 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 14 цаг 28 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 15 цаг 54 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 16 цаг 9 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 16 цаг 11 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top