x

НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна.

Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.

Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.

Тодруулбал,  

- Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,

- Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,

- Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.

Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.

Parliament.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 9 цаг 0 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 10 цаг 30 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 11 цаг 22 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 11 цаг 25 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 11 цаг 26 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 11 цаг 27 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 11 цаг 29 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 11 цаг 33 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 11 цаг 35 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 11 цаг 37 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 13 цаг 26 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 13 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 13 цаг 58 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 14 цаг 2 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 цаг 12 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 14 цаг 14 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 14 цаг 17 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 15 цаг 43 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 15 цаг 58 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 15 цаг 59 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top